Төмрийн “донтой” хавдрын эсийг устгах шинэ эмчилгээ боловсруулав

Хорт хавдрын “төмөрт донтох” энэ шинж чанарыг ашиглан хорт хавдрын эсийг устгах аргыг Калифорнийн их сургууль болон Хелен Диллерийн Хорт хавдар судлалын төвийн судлаачид хамтран боловсруулсан байна.
Kateryna_Kon, dmitr1ch / Adobe Stock
Kateryna_Kon, dmitr1ch / Adobe Stock

Хорт хавдрын эсүүд нь төмөрт (Fe) маш дуртай бөгөөд эрүүл эсүүдээс илүү их төмөр агуулдаг. Учир нь хорт хавдрын эсүүд бусад эрүүл эсүүдээс илүү хурдан өсөж, томрохын тулд илүү их бодисын солилцоо явуулах шаардлагатай байдаг. Төмөр нь бодисын солилцоог эрчимжүүлэгч ферментүүдийн гол найрлага юм.

Хорт хавдрын “төмөрт донтох” энэ шинж чанарыг ашиглан хорт хавдрын эсийг устгах аргыг Калифорнийн их сургууль болон Хелен Диллерийн Хорт хавдар судлалын төвийн судлаачид хамтран боловсруулсан байна.

Судлаачид өмнө нь АНУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын хорооноос (FDA) хүний биед хэрэглэхийг зөвшөөрсөн, хорт хавдрын эмчилгээнд үр дүнтэй болох нь нотлогдсон боловч эрүүл эсүүдийг ихээр гэмтээдэг, гаж нөлөө ихтэй Кобиметиниб хэмээх эмийн эмчилгээний үр нөлөөг сайжруулж чаджээ.

Сайжруулсан эм нь төмөр ихээр агуулдаг хорт хавдрын эсүүдэд илүү сайн нэвтэрдэг боловч эрүүл эсүүд төмөр бага агуулдаг тул тэднийг гэмтээдэггүй. Эмийн гаж нөлөө буурсан тул төмөр агуулсан эсийг онилж устгадаг тус эмийг бусад хорт хавдрын эсрэг эмүүдтэй хослуулан бага тунгаар хэрэглэх замаар эмчилгээний үр нөлөөг сайжруулах боломж бүрдэж байгаа юм.

Ташрамд дурдахад хорт хавдрын эсүүд нь их хэмжээний төмөр агуулдгаас гадна төмөр ихээр агуулдаг улаан мах нь хорт хавдрын томоохон эрсдэлт хүчин зүйл гэж үздэг. Энэ нь төмөр эрүүл эсийг хорт хавдрын эс болж хувирахад нөлөөлдөгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, төмөр агуулдаг улаан мах нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна хорт хавдартай хүмүүст энэ нь хавдрын эсийн тэжээгч болдог. Иймээс хоол, хүнс судлаачид хорт хавдрын өвчлөлөөс сэргийлэхийн тулд улаан махны хэрэглээг бууруулахыг сануулсаар байгаа юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn