Хятадын 13 хотын 30 сая хүн хөл хорионд оров

Чанчүнь (Changchun), Шэньжэн (Shenzhen) зэрэг 13 хотод хатуу хөл хорио тогтоосон байна.
Хятадын 13 хотын 30 сая хүн хөл хорионд оров

Ковид-19 халдвар дахин эрчтэй дэгдсэний улмаас Хятадын 13 хотын 30 сая гаруй хүн хөл хорионд оржээ.

3 дугаар сарын 15-нд Хятадын халдвар судлалын албан ёсны байгууллагын гаргасан мэдээллээр бол Ковид-19 халдвар авсан 5280 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь хэдэн долоо хоногийн өмнөхөөс хэд дахин нэмэгдсэн тоо юм.

Ингэснээр Чанчүнь, Шэньжэн зэрэг 13 хотод хатуу хөл хорио тогтоосон байна. Жилинь (Zhilin) мужийн төв Чанчүнь хотноо гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 3000 орчим шинэ тохиолдол бүртгэгджээ.

Тус 13 хотоос гадна мөн бусад хотуудад ч хэсэгчлэн хөл хорио тогтоогоод байна. Шанхай хотод халдвар мөн дэгдсэн ч хөл хорио тогтоолгүй, хэсэгчилсэн байдлаар хорио тавихаа мэдэгдлээ.

Харин үйлдвэр, худалдааны том төв болох Шэньжэнд хөл хорио тогтоосон нь урд хөршийн эдийн засагт мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Эх сурвалж: dailymail

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn