ОХУ-ын Красноярскийн эрүүлийг хамгаалах салбарт хамтран ажиллана

Хатагтай Москвина газар нутаг болоод хүн амын тоо зэргээр Монгол Улстай ойролцоо болохын хувьд Красноярскийн хязгаар мужийн Эрүүлийг хамгаалах яамны зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
ОХУ-ын Красноярскийн эрүүлийг хамгаалах салбарт хамтран ажиллана

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаар мужийн Эрүүлийг хамгаалах яамны Орлогч сайд хатагтай Анна Евгеньевна Москвина тэргүүтэй тус мужийн эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хатагтай Москвина газар нутаг болоод хүн амын тоо зэргээр Монгол Улстай ойролцоо болохын хувьд Красноярскийн хязгаар мужийн Эрүүлийг хамгаалах яамны зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгах, уушги, зүрх судлал болон бусад чиглэлээр хамтран ажиллах, түүнчлэн тус мужийн Анагаах ухааны их сургуульд эмнэлгийн мэргэжилтнийг төгсөлтийн дараах давтан сургалтад хамруулах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан хурал семинар зохион байгуулах зэргээр харилцан туршлага мэдлэг солилцох хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар танилцуулав.

Уулзалтаар ОХУ-ын Красноярскийн хязгаар мужийн эрүүл мэндийн байгууллагуудыг Монгол Улсын холбогдох эрүүл мэндийн байгууллагуудтай ажил хэргийн шууд хэлхээ холбоо тогтоох, хамтран ажиллах санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Красноярскийн хязгаар мужийн төлөөлөгчид энэ удаагийн ажлын айлчлалын үеэрээ Эрүүл мэндийн яамны харьяа Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд тус тус зочлох юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn