Үүдэл эсийн технологи ашиглан ХДХВ-ийн халдвартай эмэгтэйг эдгээжээ

Денвер хотод зохион байгуулагдсан “Ретровирус ба дам халдварын асуудал” эрдэм шинжилгээний хурлын үеэр энэхүү тохиолдлын талаар танилцуулагдсан бөгөөд цаашид энэхүү эмчилгээний аргыг олон хүн ашиглах боломжтой хэмээх үзэж байгаагаа судлаачид танилцуулсан байна.
Үүдэл эсийн технологи ашиглан ХДХВ-ийн халдвартай эмэгтэйг эдгээжээ

Лос Анжелесийн Калифорнийн Их Сургуулийн (UCLA) доктор Ивонн Брайсон болон Балтимор дахь Жонс Хопкинсийн их сургуулийн доктор Дебора Персауд нарын удирдсан томоохон судалгааны хүрээнд ХДХВ-ийг эмчлэх аргыг олж илрүүлжээ. Тэд хорт хавдар болон бусад хүнд өвчнийг эмчлэх зорилгоор үүдэл эсийг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж буй ХДХВ-ийн халдвартай 25 хүнийг даган судалж байгаа юм.

Туршилтад хамрагдсан өвчтөнүүд эхлээд хорт хавдрын эсийг устгахын тулд химийн эмчилгээ хийсэн байна. Дараа нь нь удамшлын өөрчлөлтэй буюу ХДХВ-ийн халдварт байгалиасаа тэсвэртэй хүмүүсээс ялган авсан үүдэл эсийг шилжүүлэн суулгажээ.

Энэхүү эмчилгээний үр дүнд цусны хорт хавдар болон ХДХВ-ийн халдвартай эмэгтэйд үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа тэрээр ХДХВ-ийн халдвараас эдгэрсэн анхны эмэгтэй, гурав дахь хүн болсон тухай 2 дугаар сарын 15-ны өдөр Ройтерс агентлаг мэдээлжээ.

Тус эмэгтэйд үүдэл эсийг шилжүүлснээс хойш эмэгтэй 14 сарын турш ХДХВ-ийн ретровирусийн эсрэг ямар нэг эмчилгээ хийгээгүй боловч вирусийн идэвхжил бүрэн намжсан байна.

Саяхан Денвер хотод зохион байгуулагдсан “Ретровирус ба дам халдварын асуудал” эрдэм шинжилгээний хурлын үеэр судалгааны баг өөрсдийн үр дүнгээ танилцуулсан бөгөөд тэд цаашид энэхүү эмчилгээний аргыг олон хүн ашиглах боломжтой хэмээх үзэж байгааг мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn