ЭМЯ: 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 103 иргэн коронавирусийн халдвар авчээ

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 103 иргэн коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажжээ. Харин нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээтэй байна.
ЭМЯ: 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 103 иргэн коронавирусийн халдвар авчээ
Munguu

Нийт халдварын тохиолдлын 61 нь Улаанбаатар хотод, 42 нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлын хамгийн их буюу 20 тохиолдол нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн бол Завхан, Булган, Хөвсгөл зэрэг аймгуудад шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 2,108 иргэн нас барсан байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийт 420 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 274, хүнд 41, нэн хүнд 15 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn