ЭМЯ: 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 77 иргэн коронавирусийн халдвар авчээ

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 77 иргэн коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажжээ. Харин нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээтэй байна.
ЭМЯ: 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 77 иргэн коронавирусийн халдвар авчээ

Нийт халдварын тохиолдлын 57 нь Улаанбаатар хотод, 20 нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлын хамгийн их буюу 5 тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн бол Булган, Дархан, Хэнтий зэрэг аймгуудад шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 2,106 иргэн нас барсан байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийт 654 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 395, хүнд 76, нэн хүнд 16 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn