Халдвар авсан хүмүүс гэрээр эмчлүүлнэ

Хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Халдвар авсан хүмүүс гэрээр эмчлүүлнэ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 375 тохиолдол бүртгэгджээ. Хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн юм. Тус төвд өнөөдрийн байдлаар 304 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг хууч өвчтэй, хүүхэд зэрэг эрсдэлт бүлгээс бусад халдвар авсан хүмүүсийг гэрээр эмчлэх бодлого барьж ажиллаж байгааг Эрүүл мэндийн яам өнөөдрийн /2022.07.29/ мэдээлэлдээ дурдлаа.

Ковид-19 халдвар авсан хүмүүсийн тухайд 66% нь хамраас нус гоожих, мөн толгой өвдөх, ханиах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч байгаа аж. Ийм тохиолдолд гэрээр эмчлүүлэх боломжтой гэнэ. Харин хүчил төрөгчийн хэмжээ буурсан, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандахыг ЭМЯ-ны Эмнэлгийн анхан шатны тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа зөвлөв.

Тэрээр “Халдварын давлагааны үед ханиалгах, нус гоожих, ядрах зэрэг шинж тэмдэг нийтлэг илэрч байна. Халдварын гол шинж тэмдэг амтлах болон үнэрлэх шинж тэмдэг өвдсөн хүмүүсийн дунд байхгүй. Хэрэв амьсгал давчдаж хүндэрсэн бол харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай эсэхийг үнэлүүлнэ. Энэ дагуу тандалт судалгааны багийнхан үнэлгээ тогтоож хэвтэн эмчлүүлнэ. Мөн жирэмсэн эмэгтэй, хүүхдийг шаардлагатай бол шууд хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn