ЭМЯ: Коронавирусийн 42 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 42 иргэн коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажжээ. Харин нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээтэй байна.
ЭМЯ: Коронавирусийн 42 тохиолдол бүртгэгдэв
Munguu

Нийт халдварын тохиолдлын 21 нь Улаанбаатар хотод, 21 нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлын хамгийн их буюу 17 тохиолдол нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн бол Булган, Завхан, Орхон зэрэг аймгуудад шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 2,108 иргэн нас барсан байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийт 224 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 148, хүнд 58, нэн хүнд 11 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn