
Нийт халдварын тохиолдлын 50 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт бүртгэгджээ.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлын хамгийн их буюу 14 тохиолдол нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн бол Булган, Завхан, Орхон зэрэг аймгуудад шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 2,108 иргэн нас барсан байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийт 219 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 137, хүнд 63, нэн хүнд 14 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.