Коронавирусийн 41 тохиолдол бүртгэгджээ
Munguu

Коронавирусийн 41 тохиолдол бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 41 иргэн коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажжээ. Харин нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээтэй байна.

Нийт халдварын тохиолдлын 25 нь Улаанбаатар хотод, 16 нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлын хамгийн их буюу 10 тохиолдол нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн бол Булган, Завхан, Орхон зэрэг аймгуудад шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 2,108 иргэн нас барсан байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийт 163 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 86, хүнд 51, нэн хүнд 18 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn