ЭМЯ: 72 иргэн коронавирусийн халдвар авчээ

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 72 иргэн коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажжээ. Харин нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээтэй байна.
ЭМЯ: 72 иргэн коронавирусийн халдвар авчээ

Нийт халдварын тохиолдлын 44 нь Улаанбаатар хотод, 28 нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлын хамгийн их буюу 20 тохиолдол нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн бол Булган, Завхан, Дундговь зэрэг аймгуудад шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 2,108 иргэн нас барсан байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийт 162 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 81, хүнд 40, нэн хүнд 14 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn