Өдөрт хангалттай ус уухгүй байх нь стресст хүргэдэг

Ус уух, стресс хоёр хоорондоо нягт холбоотой. Үндсэндээ шингэн дутагдсан үед хүн стресстдэг бөгөөд энэ үед тархи стрессийн даавар ялгаруулж, хариу үйлдэл үзүүлдэг байна.
Өдөрт хангалттай ус уухгүй байх нь стресст хүргэдэг

Хүн өдөр бүр хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй байдаг ч стресстсэн үедээ ус уух нь бүр ч чухал байдаг. Стресс нь бидний тархи, бие махбод аливаа аюул, сорилтыг даван туулахын тулд зүрхний цохилтыг хурдасгах, адреналин ихсэх зэргээр биднийг арга хэмжээ авахад илэрдэг. Зүрхний цохилт хурдсах, адреналин ихсэх нь таны биед стрессийн мөчлөгийг бий болгодог. Ингэснээр цаг хугацаа өнгөрөх тусам таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.

Ус уух, стресстэх хоёр хоорондоо нягт холбоотой. Үндсэндээ шингэн дутагдсан үед хүн стресстдэг бөгөөд энэ үед тархи стрессийн даавар ялгаруулж, хариу урвал үзүүлдэг байна. Иймд хэр их шингэн ууна төдий чинээ стрессийг даван туулах боломжтой байдаг. Мөн түүнчлэн, “Дэлхийн Сэтгэцийн Эмгэг Судлал”-ын сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар ус уух нь стрессээс үүдэлтэй сэтгэлийн хямрал, түгшүүрийг бууруулдаг талаар дурджээ.

Тархины 75-85%-ийг ус эзэлдэг бөгөөд 2%-ийн шингэн алдахад л хүнд ядарч сульдах, ой санамж муудах, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Иймээс таны биеийн эд эс бүр хэвийн ажиллахын тулд ус зайлшгүй хэрэгтэй юм. Тархины урд хэсэг нь сэтгэл хөдлөл, анхаарал төвлөрөл, танин мэдэхүйн бүхий л үйл ажиллагааг зохицуулдаг төв бөгөөд стресст хамгийн мэдрэмтгий байдаг гэнэ.

Ус уухыг дадал болгоход тань туслах хэдэн зөвлөгөө санал болговол:

#1. Өөрийнхөө биеийн жинд тохирох хэмжээний ус уух

Хүн өдөрт ойролцоогоор өөрийнхөө биеийн жингийн кг бүртээ 30 мл ус уух хэрэгтэй гэж үздэг бөгөөд хажуудаа ус хийж тавьчихаад бага багаар шимж уух хэрэгтэй.

#2. Хоолны өмнө ус ууж занш

Хоол идэхийн өмнө болон идэж байх зуураа ч ус уух хэрэгтэй.

#3. Халуун ногоотой хоол ид

Ийм зүйл зөвлөнө гэж санаагүй байх л даа. Хоолоо халуун ногоотой хийснээр ус уухыг уриалж буй нэг хэлбэр юм шүү дээ. Хэрвээ та халуун ногоотой хоол идэж чаддаггүй бол хоолондоо хар перец хийгээд идээрэй.

#4. Сануулга тавь

Утсан дээрээ ус уух цаг боллоо гэсэн сэрүүлэг тавих хэрэгтэй. Эсвэл энэ тал дээр туслах апп ч байдаг шүү дээ. Гол нь ус уухыг дадал болгох нь чухал.

#5. Амт нэм

Дангаар нь уухын оронд усандаа амт нэмээд үзээрэй. Цагаан гаа, нимбэг, гүзээлзгэнэ, өргөст хэмх, зөгийн бал гэхчлэн хүссэн зүйлээ нэмээд ус уухыг ял биш шагнал мэтээр хүлээж авах хэрэгтэй.

Эх сурвалж: Real Simple

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn