ХӨСҮТ: Менингококкт халдварын 2 тохиолдол Улаанбаатарт илэрсэн

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд сода, давсны уусмалаар хамар, амаа зайлахыг ХӨСҮТ-ийн эмч нар зөвлөв.
ХӨСҮТ: Менингококкт халдварын 2 тохиолдол Улаанбаатарт илэрсэн

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдсэн тул ХӨСҮТ-өөс мэдээлэл хийж, зөвлөгөө өгөв. Энэ өвчний үед илрэх гол шинж тэмдгийг дээрх зурагт үзүүлснээр эмч нар тайлбар хийж, анхааруулсаар байна. Энэ сард менингококкт халдварын 2 тохиолдол бүртгэгдсэн, энэ нь 4 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд Улаанбаатарт илэрсэн байна. Энэ өвчний халдвар 5-6 жил болоод хүн амын дундаас гарч байгаа бөгөөд өвдсөн хүмүүсийн 90% нь 5 хүртэлх насны хүүхдүүд байдаг аж.

Урьдчилан сэргийлэхийн тулд аль болох эрт илрүүлж, өвчтэй хүнээ яаралтай тусгаарлах хэрэгтэй. Мөн эмнэлгийн байгууллага хамар залгиураар шинжилгээ авч эмчилж эрүүлжүүлэх шаардлагатай юм байна. Иймд эмч нарыг хүүхдүүдэд бүтэн биеийн үзлэг хийж тууралттай эсэхийг сайтар шалгахыг ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нар анхааруулав.

Урьдчилан сэргийлэхийн тулд хоолой, амыг эрүүлжүүлэх арга хэмжээ авах ёстой. Хамгийн энгийн арга сода, давсны уусмал юм байна. Уусмалыг бэлтгэсэн даруйдаа хамар, амаа зайлна. Уусмал удвал чанаргүй болдог аж. Ам хамраа зайлах бүрдээ шинээр найруулах ёстой. Мөн эмийн сангуудаар худалдаж буй ам зайлах уусмалыг зааврын дагуу хэрэглэж болохыг эмч зөвлөв.

Халдвар хурдацтай тарж, хүндрэх, нас баралт өндөр байдаг тул энэ өвчнөөс хүүхдээ хамгаалах талаар эцэг эх, асрах хамгаалагчид өндөр сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Хэрэв өндөр халуурах, биеэр өвөрмөц тууралт гарвал харьяа өрх, дүүрэг, орон нутгийн эмнэлгийн байгууллагадаа хандах, эсвэл яаралтай тусламжийн төв рүү дуудлага өгч болох нь.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn