Улаанбаатарт коронавирусийн 10 тохиолдол бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 15 иргэн коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажжээ. Харин нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээтэй байна.
Улаанбаатарт коронавирусийн 10 тохиолдол бүртгэгджээ
Munguu

Нийт халдварын тохиолдлын 10 нь Улаанбаатар хотод, 5 нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлын хамгийн их буюу 5 тохиолдол нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн бол Булган, Завхан, Орхон зэрэг аймгуудад шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 2,108 иргэн нас барсан байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийт 212 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 139, хүнд 56, нэн хүнд 12 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn