Хүүхдүүд анхан шатны эмнэлэгт, томчууд төрийн болон хувийн эмнэлэгт үзлэгт хамрагдана

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг ирэх даваа гарагаас эхлэн бүтэн жил үргэлжилнэ.
Хүүхдүүд анхан шатны эмнэлэгт, томчууд төрийн болон хувийн эмнэлэгт үзлэгт хамрагдана

Иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв. Энэ ажлыг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс орон даяар зохион байгуулахаар бэлтгэжээ. Ажлын өдөр буюу ирэх даваа гарагт үзлэг эхлэх бөгөөд бүтэн жил үргэлжлэх юм.

Энэ үзлэгт бүх иргэд 6 насны ангиллаар хамрагдана.

Үүнд:

  • 0-17 насны хүүхдүүд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг сум, өрхийн эмнэлэгт үзүүлж, нийт 6 төрлийн шинжилгээ хийлгэнэ.

  • 18-аас дээш насны иргэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлнэ. Насанд хүрэгчид 19 төрлийн шинжилгээ хийлгэх юм байна.

Энэ үзлэгээр манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчнүүдийг эрт илрүүлэхээр зорьж байгаа аж. Тодруулбал, зүрх судас, амьсгалын замын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн систем, мөн 9 төрлийн хавдрыг илрүүлэх багц орж байна.

Нийслэлийн хэмжээнд өрх, хорооноос урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах урилгыг иргэдэд хүргэнэ. Мөн утсаар мэдэгдэх ажээ. Үзлэгийг зөвхөн ажлын өдөр хийх ба урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр гэрээ хийсэн зарим хувийн эмнэлэг бямба гаригт ажиллаж болох юм байна. Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Эрт илрүүлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn