Эрэгтэйчүүдэд зориулсан жирэмснээс хамгаалах эм нь 99% үр дүнтэй байна

Уг эмийн туршилтыг хулганад явуулахад амжилттай болсон бөгөөд энэ оны хоёрдугаар хагаст хүн дээр хийх туршилтыг эхлүүлнэ гэж судлаачид үзэж байна. Жирэмснээс хамгаалах арга хэрэгслийн хувьд эрэгтэйчүүдэд сонголт цөөн байдаг учраас энэхүү эм нь жирэмснээс хамгаалах арга замын ачааллыг бууруулах зорилготой юм.
Эрэгтэйчүүдэд зориулсан жирэмснээс хамгаалах эм нь 99% үр дүнтэй байна
Getty Images

Лхагва гарагт болсон Америкийн Химийн Нийгэмлэгийн хаврын чуулганы үеэр эрдэмтэд энэхүү шинэ эмийн эхний туршилтыг хулгана дээр хийснээ танилцууллаа.

Жирэмслэлтээс хамгаалахын тулд эмэгтэйчүүд дааврын бэлдмэл, шахмал эм ууж, наалт эсвэл суулгац биеийн хэсгүүдэд суулгадаг бол эрэгтэйчүүд зөвхөн нэг удаагийн бэлгэвч хэрэглэх эсвэл вазектомийн мэс засалд орох боломжтой байдаг.

Вазектоми нь ерөнхийдөө эр бэлгийн эсийг хоёр төмсгөөс дамжуулдаг үрийн сувгийг таслах мэс засал бөгөөд орчин үед "буцаах боломжтой вазектоми" хийгддэг болсон. "Буцаах вазектоми" нь маш өндөр үнэтэй бөгөөд үргэлж амжилттай болдоггүй учраас эмэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эмтэй адил үр дүнтэй хамгаалах хэрэгсэл хэрэгтэйг харуулж байна.

Эрдэмтэд олон арван жилийн турш үр дүнтэй, эрэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл бүтээхийг хичээсэн боловч зах зээлд батлагдсан эм байхгүй байна.

Эм бүтээх баг, доктор Абдулла Аль Номан

Эрэгтэй бэлгийн даавар тестерон нь жин нэмэх, сэтгэл хямрал зөрөг төрөл бүрээр организмд нөлөөлдөг ба эмнэл зүйн туршилтыг эдгээр асуудлуудад илүү анхаарч хийж байна.

Бид ямар нэг гаж нөлөөгүй, дааврын бус, эрэгтэй, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл бүтээхийн тулд ажиллаж байна.

Миннесотагийн их сургууль, доктор Гунда Георг

Эм бүтээгч багийнхан энэ оны хоёрдугаар хагаст хүний эмнэл зүйн туршилтуудыг эхлүүлнэ гэж найдаж байгаа аж.

Амьтны туршилтад сайн харагддаг нэгдэл нь хүний туршилтад ижил үр дүнтэй гарах эсэхийг таамаглахад ярвигтай байдаг тул бид одоогоор асуудалтай нэгдлүүдийг судалж байна гэж доктор Георг нэмж хэлэв.

Эх сурвалж: SkyNews

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn