1 дүгээр сарын 17-оос эхлэн хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн магадалгаа цахимаар олгож эхэлжээ

Улсын хэмжээнд 140 эмнэлэг e-health системийг хөгжүүлж, ашиглалтад оруулж иргэдэд цахимаар эмнэлгийн хуудас олгон ажиллаж байна.
1 дүгээр сарын 17-оос эхлэн хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн магадалгаа цахимаар олгож эхэлжээ

Иргэд өмнө нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн магадалгаа буюу листийг авахдаа харьяа дүүргийн эмнэлэгт өөрийн биеэр очиж авдаг байсан. Тэгвэл 1 дүгээр сарын 17-ноос эхлэн хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн магадалгааг цахимаар олгож эхлээд байна. Ингэснээр жилд 1 тэрбум төгрөг хэмнэхээс гадна 300 мянган хүнд цаг зав, процессын хэмнэлт үүсгэнэ гэсэн тооцоо гарчээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн байгууллагуудын ашигладаг e-health системд хөгжүүлэлт хийж цахим лист олгох нөхцөлийг бүрдүүлсэн. Одоогоор улсын хэмжээнд 140 эмнэлэг e-health системийг хөгжүүлж, ашиглалтад оруулж иргэдэд цахимаар эмнэлгийн хуудас олгон ажиллаж байна.

Өнгөрсөн 2021 онд 180 мянган хүн хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж авчээ. Ковид-19-ийн халдвартай холбоотойгоор лист авах гэсэн иргэдийн тоо ихсэж эмнэлгийн ачаалал ч мөн адил нэмэгдээд байсан юм.

Иргэдийн зүгээс цаашдаа цахимаар лист олгож буй эмнэлгийн тоог нэмэгдүүлэн, цахим системийг илүү ойлгомжтой энгийн хэрэглээнд нийцүүлэх нь чухал гэдгийг хэллээ.

Эх сурвалж: mongoltv

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn