Эмч нарын өдөр 2022

Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр бидний амь нас, эрүүл мэндийн төлөө цаг минут тутамд амралтгүй ажиллаж байдаг эмч нартаа талархах өдөр юм.
Эмч нарын өдөр 2022
Getty Images

Энэхүү өдрийг анх 1933 онд АНУ-ын Жеоржиа мужийн Виндер хотод Кроуфорд В.Лонг эмч анх удаа эфирийн мэдээгүйжүүлэлт хэрэглэсний 91 жилийн ойд зориулан тэмдэглэсэн ба түүнээс хойш жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр эмчийн алдрыг дурсан тэмдэглэх болжээ.

Өнөөдөр бид үүнтэй төстэй олон арван анагаах ухааны дэвшлийг нүдээр үзэж, биеэр мэдрэх болсон бөгөөд өөрсдийн мэргэжлээ эзэмшихэд маш их цаг хугацаа, эрч хүч зарцуулсан бүхий л эмч нартаа талархал илэрхийлж байна.

Эмч нарын өдрийн түүх

Жеоржиа мужийн нэгэн эмчийн эхнэр Эудора Браун Алмонд өөрийн нөхөр болон түүнтэй адил бусад эмч нар шаргуу хөдөлмөрийнхөө төлөө илүү их хэмжээгээр үнэлэгдэх ёстой гэдэгт итгэж, энэ санаагаа бодит болгохоор үйл хэргээ эхлүүлжээ. Ийнхүү анагаахын шинжлэх ухаанд Доктор Лонг гайхалтай нээлт хийснээс хойш яг 91 жилийн дараа буюу 1933 оны 3 дугаар сарын 30-нд Эмч нарын өдөр анх тэмдэглэгдсэн байна.

Алмонд орон нутгийн бүх эмч нар болон тэдний эхнэрүүд рүү шуудангаар мэндчилгээ илгээж, нас барсан эмч нарын, тэр дундаа доктор Лонг нарын булшинд улаан лиш цэцэг өргөв. Уг цэцэг нь хожим Эмч нарын баярын өдрийн уламжлалын нэгээхэн хэсэг болсон билээ.

Эмч нарын өдрийг хууль ёсны баярын өдөр болгохоос өмнө олон жилийн турш албан бусаар тэмдэглэдэг байлаа. 1958 оны 3 дугаар сарын 30-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим "Эмч нарын өдөр"-ийг тэмдэглэх тогтоол баталж 1990 оны 10 дугаар сарын 30-нд ерөнхийлөгч Жорж В.Бушын танхим болон Сенатаас зөвшөөрснөөр баталгаажив.

Эмч нарын өдөр түүхийн хуудаснаа

  • МЭӨ 500-300 он, Гиппократын тангараг

    Анхны эмч нар Грекийн бурхдад тэднийг анагаах ажил нь ёс зүйн стандартад нийцсэн байна хэмээн тангараглаж байжээ.

  • МЭ 1400 он, Эмч гэх үг Оксфордын толь бичигт нэмэгдэв

    Англи хэлний Оксфорд толь бичгийн 3 дахь хэвлэлд эмч хэмээх үгийг оруулав.

  • 1849 он, Анхны эмэгтэй эмч

    Элизабет Блэквэлл 1849 онд Женевийн Анагаах Ухааны Коллежийг анагаахын мэргэжлээр төгссөн.

  • 1982, Анхны амжилттай хиймэл зүрхний мэс засал

    Доктор Уильям ДеВрис 7 цагийн хагалгааны дараа хүний биед хиймэл зүрхийг амжилттай суулгажээ.

Эмч нарын өдөр дэлхий дахинд

  1. Улс: Орос

    Тэмдэглэлт үйл явдал: Олон улсын эмч нарын өдөр

    Зорилго: Дэлхийн хамгийн анхны мэргэжлүүдийн нэг

    Хэзээ: 10 сарын эхний Даваа гараг

  2. Улс: Канад

    Тэмдэглэлт үйл явдал: Мэдрэлийн үйл ажиллагааны эмгэгийг таниулах өдөр

    Зорилго: Мэдрэлийн үйл ажиллагааны эмгэгтэй холбоотой мэдээллээр иргэдийг хангах

    Хэзээ: 4 сарын 17

  3. Улс: Өмнөд Африк

    Тэмдэглэлт үйл явдал: Жирэмслэлтийг таниулах долоо хоног

    Зорилго: Эдгээр өдрүүдэд олон нийтийн дундах жирэмслэлтийн боловсролыг бэхжүүлэх, эрүүл жирэмслэлт, аюул эндэгдэлгүйгээр эх хүн болоход дэмжих асуудлуудад анхаарлаа хандуулах зорилготой юм.

    Хэзээ: 2 сарын 10 - 16

  4. Улс: Вьетнам

    Тэмдэглэлт үйл явдал: Эмч нарын өдөр

    Зорилго: Эмчийн алдрыг тэмдэглэх

    Хэзээ: 2 сарын 27

  5. Улс: Энэтхэг

    Тэмдэглэлт үйл явдал: Үндэсний туулгалтын өдөр

    Зорилго: Энэ өдөр нь 1-19 насны хүүхдүүдийн гэдэсний шимэгч хорхойг устгах зорилготой юм

    Хэзээ: 2 сарын 10

Монгол улсын эрүүл мэндийн салбар

Их эмчийн тоо, 2020
Их эмчийн тоо, 20201212.mn

Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар нийт 12,431 их эмч ажиллаж байсан ба тэдний 20 гаруй хувь нь ерөнхий мэргэжлийн эмч нар бол арьс харшлын, хөнгөвчлөхийн, настны мэргэжлийн их эмч нарын тоо дутагдалтай байдаг ажээ.

Их эмчид ногдох өвчтөний тоо
Их эмчид ногдох өвчтөний тоо1212.mn

Нэг их эмчид ноогдох өвчтөний тоо улсын дунджаар 259 ба Улаанбаатар хотын эмч эмнэлгийн хүртээмж бусад орон нутагтай харьцуулахад харьцангуй илүү байна.

Нөгөө талаас эмнэлгийн хүртээмж хамгийн өндөр буюу Катар улсад 10,000 хүн амд ноогдох их эмчийн тоо 2020 оны байдлаар 77.4 байсан бол Монгол Улсад 37.7 их эмч ноогддог юм.

10,000 хүн амд ногдох эмчийн тоо
10,000 хүн амд ногдох эмчийн тооworldatlas.com

Эмч нарын өдрийг тэмдэглэх нь

  • Эмч нарт талархах

    Энэ өдөр эмч нартаа талархсан сэтгэлээ ил захидал, цахим шуудангаар илгээж болох ба харьяа эмнэлэгтээ хандив өргөж ч болно.

  • Хяналтын үзлэг товлох

    Эмчид тогтмол үзүүлж байх нь ямар нэг эрсдэлийг эрт илрүүлж хүндрэхээс сэргийлэх ба эмчилгээ хөнгөн явагдах, эрүүл мэндийн салбарт ирэх ачааллыг бууруулахад нэмэртэй.

  • Эрүүл байгаарай

    Эмч нарын гол ажил өвчнийг оношилж, зовуурийг арилгах хэдий ч бүх нийтийг эрүүл байгаасай гэж хүсдэг. Тиймээс ус тогтмол ууж, дасгал хөдөлгөөн хийж, тэнцвэртэй хооллож эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлээрэй. Таны эмч болон таны бие гарцаагүй баярлах болно.

Эх сурвалж: National Today, 1212.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn