Тоосны хачгийн хандыг экземийн эмчилгээнд амжилттай туршжээ

Экзем буюу атопик дерматитын гол шалтгаануудын нэг нь тоосны хачгийн харшил юм. Астма зэрэг бусад тоосны харшилтай холбоотой өвчнүүдийн хувьд тоосны хачгаас гаргаж авсан хандыг бага тунгаар тарьж эмчилж болдог. Харин экземийн хувьд төдийлөн үр дүнтэй байдаггүй. Эрдэмтэд тоосны хачгийн хандыг хэлэндээ түрхсэнээр өвчтөнүүд экземийн шинж тэмдгийг мэдэгдэхүйц бууруулж болно гэж үзсэн байна.
Тоосны хачгийн хандыг экземийн эмчилгээнд амжилттай туршжээ

Заримдаа харшил үүсгэгч хүчин зүйл нь өөрөө харшлын эмчилгээ болдог. Гэхдээ үүнийг дур мэдэн гэртээ турших нь туйлын аюултай үйлдэл юм. Учир нь хэрэв харшил төрүүлэгчийн тунг зөв тааруулж чадаагүй тохиолдолд гэнэтийн харшлын шалтгаант шокт орж нас барах өндөр магадлалтай.

Анх 1911 онд Английн эмгэг судлаач Леонард Ноон зарим хүмүүст улирлын харшил нь яагаад алга болдгийг сонирхож байв. Тэрээр харшил нь цэцгийн тоосоор өдөөдөг гэдгийг мэддэг байсан бөгөөд эдгээр хүмүүст харшил үүсгэгчийн эсрэг молекул үүссэн гэж сэжиглэж байсан. Харшил үүсгэгчтэй олон удаа харьцсаны дараа үүсдэг ийм молекул үүсдэг гэж таамаглав. Тиймээс тэрээр цэцгийн тоосны харшилтай хүмүүст маш бага тунгаар цэцгийн тоос тарьсан байна. Улмаар сарын хугацаанд тунг бага багаар нэмэгдүүлжээ. Туршилтын төгсгөлд цэцгийн тоос нь харшлын урвал үүсгэхээ больсон бөгөөд оролцогчдын улирлын харшил эдгэрсэн байна.

Өнгөрсөн зуунд эрдэмтэд “харшил үүсгэгч тарих дархлаа эмчилгээ” нэрийн дор энэхүү эмчилгээг олон тооны харшлын эмгэгт туршиж үзсэн бөгөөд астма, харшлын коньюнктивит (нүдний салст бүрхүүлийн үрэвсэл) зэрэг тоосны хачгийн харшлаас үүдэлтэй олон төрлийн харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй болохыг тогтоосон. Гэсэн хэдий ч энэ арга нь ижилхэн шалтгаантай буюу тоосны хачгаас үүдэлтэй экземийн үед үр дүнтэй эмчилгээ байж чадаагүй бөгөөд эсрэгээрээ өвчнийг улам бүр хүндрүүлэх магадлалтай байсан юм.

Бразилын Сан Паулогийн их сургуулийн судлаачид саяхан хийсэн эмнэл зүйн туршилтаараа өвчтөнүүдэд тоосны хачгаас гаргаж авсан хандыг өвчтөнүүдэд тарихын оронд хэлэн дээр нь бага багаар дусаасан байна. Энэхүү аргачлал нь өвчтөн долоо хоногт гурван удаа тарилга хийлгэхийн тулд эмнэлэгт ирэхээс илүүтэйгээр хэлэн дээрээ хэдэн дуслыг өөрөө дусаах нь илүү хялбар байв. Эмчилгээ нийт 18 сар үргэлжилсэн ба эмчилгээний дараа тоосны хачгийн шүүсийг хэлэн дээрээ дусаасан оролцогчдын 56% сайжирсан бол зарим тохиолдолд экземийн шинж тэмдгүүд бараг бүрэн алга болжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn