Ковидын улмаас дундаж наслалт хоёроор буурчээ

Дэлхий даяар ковид цар тахал дэгдсэнээс хойш 494 сая хүн халдварлаж, энэ вирусээр 6.1 сая хүн нас бараад байна.
Ковидын улмаас дундаж наслалт хоёроор буурчээ

АНУ-ын Калифорнийн их сургуулийн Хүн ам зүйн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Ковид-19 тахал дэлхийн хүн амын дундаж наслалтыг хоёр жилээр бууруулжээ. Хүний хөгжил, амьдралын түвшнийг харуулдаг энэхүү гол үзүүлэлтийг НҮБ 1950 оноос эхлэн тооцож гаргасан. Тэгвэл дэлхийн хэмжээнд дундаж наслалт буурсан анхны тохиолдол ийнхүү бүртгэгдэж байна. 2019-2020 онд дундаж наслалт 0.92, 2020-2021 онд 0.72 жилээр буурсан аж.

1970-аад онд Камбож, 1990-ээд онд Руандад, мөн ДОХ-ын улмаас Африкийн зарим оронд дундаж наслалт буурсан үзүүлэлт гарч байв. 1950 оноос хойш дэлхийн хүн амын дундаж наслалт жил бүр дунджаар 0.39 жилээр нэмэгдсээр иржээ. 1950 онд дундаж наслалт 45.7 байсан бол 2019 онд 72.6-д хүрч байв. ДОХ ид дэгдэж байхад зарим оронд бууралт ажиглагдсан ч дэлхийн хэмжээнд 0.2 жилийн өсөлттэй гарч байсан юм.

Эх сурвалж: Infobae

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn