Ковидын хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн IQ 10-аар буурчээ

Ковид-19 өвчний хүнд хэлбэрээр өвдсөн 46 хүнийг судалгаанд хамруулсан ба халдвар авснаас зургаан сарын дараа эдгээр хүмүүсийн тархины танин мэдэхүйн чадвар 20 насаар хөгширсөн байгааг илрүүлжээ. Энэ бол тэдгээр хүмүүсийн оюуны итгэлцүүр (IQ) 10 оноогоор буурсантай тэнцэх үзүүлэлт юм.
Ковидын хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн IQ 10-аар буурчээ

Ковид-19 өвчний хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүс удаан хугацааны турш ядарч, тархины манан үүсэж байгааг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хүнд халдвар туссан хүмүүсийн танин мэдэхүйн чадварт нөлөөлөх, урт хугацааны үр дагаврыг тодорхойлох нэгэн судалгаагаар нэлээд таагүй үр дүн гарчээ.

Кембрижийн их сургуулийн тархи судлаач Дэвид Менон болон түүний баг Ковид-19 өвчний хүнд хэлбэрээр өвдсөн 46 хүнийг судалгаанд хамруулсан ба халдвар авснаас зургаан сарын дараа эдгээр хүмүүсийн тархины танин мэдэхүйн чадвар 20 насаар хөгширсөн байгааг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 50 настай хүний танин мэдэхүйн чадвар 70 настай хүнийхтэй ижил түвшинд хүрсэн байгаа юм. Энэ бол тэдгээр хүмүүсийн оюуны итгэлцүүр (IQ) 10 оноогоор буурсантай тэнцэх үзүүлэлт ажээ.

Статистик мэдээллээс үзэхэд дэлхий дахинд одоогоор 500 сая гаруй хүн тус вирусийн халдвар авснаас 2%-аас 5% хүртэлх хэсэг нь хүнд хэлбэрээр өвдсөн гэж тооцвол бидний эргэн тойронд Ковид-19 өвчнөөс болж танин мэдэхүйн алдагдалтай болсон сая сая хүн амьдарч байна гэсэн үг.

Өмнө нь хийгдсэн судалгаагаар Ковид-19 өвчний хүнд хэлбэрийн үед тархины анхаарал төвлөрүүлэх, асуудал шийдвэрлэх болон санах ойд оролцдог дух-зулайн (фронтопариетал) хэсэгт глюкозын хэрэглээ буурдаг болохыг тогтоосон юм. Энэ нь вирус тархинд шууд нөлөөлдгийн нэг баталгаа гэж үзэж байв. Гэвч зарим судлаачид гол буруутан нь вирус биш, харин уушгины үрэвсэл болон амьсгалын дутагдлын улмаас хүчилтөрөгч, цусан хангамж буурах нь тархины үйл ажиллагаа муудах гол шалтгаан байж болно гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: The Lancet

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn