ЭМЯ: Халдварын улмаас 2 иргэн нас барлаа

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 525 иргэн коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан бөгөөд халдварын улмаас хоёр иргэн нас баржээ.
ЭМЯ: Халдварын улмаас 2 иргэн нас барлаа
Munguu

Нийт халдварын тохиолдлын 232 нь Улаанбаатар хотод, 293 нь орон нутагт бүртгэгджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 463,380 боллоо.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлын хамгийн их буюу 44 тохиолдол нь Орхон аймагт бүртгэгдсэн бол Дундговь, Өвөрхангай, Увс аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 2,089 иргэн нас барсан байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийт 3,786 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 2,184, хүнд 294, нэн хүнд 49 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn