Халдварын тохиолдол өмнөх өдрийнхөөс 200 гаруйгаар нэмэгдлээ

Нийслэлд 479, орон нутагт 355 шинэ халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Халдварын тохиолдол өмнөх өдрийнхөөс 200 гаруйгаар нэмэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар нэг иргэн нас барж, улсын хэмжээнд халдварын 834 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Үүнээс нийслэлд 479, орон нутагт 355 хүнээс халдвар илэрчээ.

Өчигдөр буюу 2022.02.15-ны өдөр улсын хэмжээний 609 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр ийнхүү 200 гаруйгаар нэмэгдэж, 834 халдварын тохиолдол бүртгэгджээ.

Улсын хэмжээнд коронавирусийн халдвар улмаас 2,077 иргэн эндсэн байна. Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn