Антибиотикийн хэрэглээ тархийг илүү хурдан хөгшрүүлэх нөлөө үзүүлж байна

Нэгэн судалгаагаар антибиотик тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн танин мэдэхүйн чадвар бууралтыг ойролцоогоор 3-4 жилээр урагшлуулдаг болохыг тогтоожээ. Эдгээр хүмүүсийн булчингийн хөдөлгөөний хурд удаашрах, анхаарал төвлөрөлт, ой санамж, суралцах чадвар буурсан байна. Цаашид энэхүү өөрчлөлтийг буцаах буюу танин мэдэхүйн чадвар алдалтыг сэргээх боломж байгаа эсэхийг судлах шаардлагатай гэж үзжээ.
Антибиотикийн хэрэглээ тархийг илүү хурдан хөгшрүүлэх нөлөө үзүүлж байна

Антибиотик хэрэглэх нь гэдэсний ашигтай бичил биетнүүдийг, ялангуяа бактериудыг их хэмжээгээр устгадаг. Гэтэл эдгээр бактериуд нь бидний бие махбодын дотоод орчин, дархлааны тогтолцооны үйл ажиллагааг зохицуулахад зайлшгүй шаардлагатай байдаг болох нь тогтоогдсон.

Мөн төв мэдрэлийн систем ба гэдэсний бактериудын хооронд маш нарийн холбоо, хамтын ажиллагаа байдаг болох нь тогтоогдсон бөгөөд үүнийг гэдэс-тархины тэнхлэг гэж нэрлэдэг. Гэдэс-тархины тэнхлэг нь бидний гэдэсний бактерид тархинд нөлөөлөх боломжийг олгодог гэж эрдэмтэд үздэг ба үүний үр дүнд гэдэсний микробиом нь бидний амьдралын туршид тархины хөгжил, үйл ажиллагааг зохицуулахад оролцож байдаг.

Гэдэсний микробиомын өөрчлөлт нь сэтгэл гутрал, аутизмын хүрээний эмгэг, шизофрени, айдас түгшүүр, Альцгеймерийн өвчин гэх мэт сэтгэцийн болон мэдрэлийн олон эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар олон тооны нотлох баримтууд олдоод байна.

Бостон дахь Массачусетсийн нэгдсэн эмнэлэг, Харвардын Анагаах Ухааны Сургуулийн судлаачид, Чикагогийн Раш Их Сургуулийн Анагаах Ухааны Төвийн эрдэмтэд хамтран антибиотикийг тогтмол хэрэглэх нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.

Тэдний судалгаагаар антибиотикийн архаг хэрэглээ буюу 7 жил болон түүнээс дээш хугацаагаар антибиотик хэрэглэх нь тархийг дунджаар 3-4 жилээр илүү хурдан хөгшүүлэх буюу түүнтэй дүйцэх хэмжээний танин мэдэхүйн өөрчлөлт үүсгэж байгаа нь тогтоогдсон байна. Судалгаанд хамрагдсан хүмүүст булчингийн хөдөлгөөний хурд удаашрах, анхаарал төвлөрөлт, ой санамж, суралцах чадвар буурах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна. Ялангуяа, дунд эргэм насны эмэгтэй хүмүүст энэ өөрчлөлт илүү хүчтэй илрэх магадлалтай байна.

Цаашид энэхүү өөрчлөлтийг буцаах буюу танин мэдэхүйн чадвар алдалтыг сэргээх боломж байгаа эсэхийг судлах шаардлагатай гэж үзжээ.

Эх сурвалж: BMC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn