Болор цайх өвчнийг мэс засалгүйгээр эмчлэх арга олжээ

Хөгжил буурай орны иргэдийн хараагаа бүрэн алдах шалтгаан болдог болор цайх өвчнийг одоог хүртэл зөвхөн мэс заслаар эмчлэх боломжтой байсан юм. Судлаачид холестерины солилцооны зохицуулга, тээвэрлэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг, холестерины исэлдэлтийн үед үүсдэг оксистерол хэмээх бодисыг ашиглан болорт үүссэн үүлийг арилгаж чаджээ.
Болор цайх өвчнийг мэс засалгүйгээр эмчлэх арга олжээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр дэлхий даяар 65.2 сая катаракт буюу болох цайр өвчтэй хүн байдаг бөгөөд нийт хүн амын дундах хараагүй болох, хараа муудах гол шалтгаан энэ юм.

Болор цайх өвчний үед эрүүл хүнд тунгалаг байх ёстой нүдний болор цайж, хараанд саад болдог. Ихэвчлэн ахимаг насны хүмүүст тохиолддог боловч нарны гэрэлд хэт их өртөх, нүд гэмтэх, тамхи татах, чихрийн шижин зэрэг зарим өвчин болон эмийн бодисоос болж болор цайж болно. Харааны чадвар муудсанаар ахмад настнуудын хувьд унших, телевиз үзэх гэх мэтээр мэдээлэл авах боломж нь хязгаарлагддаг тул хурдан зөнөдөг төдийгүй төрөл бүрийн осол гэмтэлд өртөх эрсдэлийг нь ч нэмдэг ажээ.

Одоогоор мэс заслын тусламжтайгаар болрыг хиймэл линзээр солих нь энэ өвчнийг төгс эмчлэх ганц арга юм. Гэвч энэ мэс заслыг дэлхийн ихэнх хөгжил буурай улс орнуудад хийх боломжгүй хэвээр байна. Investigative Ophthalmology and Visual Science сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн шинэ судалгаагаар болор цайх өвчтэй хулганыг мэс засалгүйгээр эмчилж болохыг тогтоожээ.

Хятад, Япон, АНУ болон Английн эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг холестерины солилцооны зохицуулга, тээвэрлэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг, холестерины исэлдэлтийн үед үүсдэг оксистерол хэмээх бодисыг ашиглан болорт үүссэн үүлийг арилгаж чадсан байна. Нүдний болор цайхад гол үүрэг гүйцэтгэдэг αB-кристалл эсвэл αА-кристалл гүйцэтгэдэг уургуудыг өөрчлөх замаар буюу зохиомлоор хоёр нүднийх нь болрыг цайлгасан хулгануудын баруун нүдэнд өөрсдийн бүтээсэн VP1-001 хэмээх оксистеролын нэгдлийн нэг дуслыг шууд нүдний гадаргуу дээр дусаасан аж.

Эмчилгээний үр дүнд уг эмийг дусаасан баруун нүдний болор 61%-аар тунгалагшсан гэнэ. Энэ нь болор цайх өвчний явцыг удаашруулах болон бүрэн хараа алдахаас сэргийлэх хангалттай үр дүн гэж үзэж болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn