Каннабис ба архаг өвдөлт

Нийт хүн амын дунд нийтлэг тохиолддог архаг өвдөлтийг намдаах олон янзын аргуудыг эрдэмтэд туршсаар байна. Үүний нэг нь каннибисийн төрлийн бүтээгдэхүүнүүд юм. Каннибисийн найрлага дахь бодисууд архаг өвдөлтийг бууруулах нөлөөтэй боловч тэдгээрийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт үйлдэл нь эдгээрээс зайлсхийх гол шалтгаан болдог.
Каннабис ба архаг өвдөлт

Сар ба түүнээс дээш хугацаагаар үргэлжлэх өвдөлтийг анагаах ухаанд архаг өвдөлт гэж тодорхойлдог. Тодорхой шалтгаантай байж болохоос гадна ямар нэг бодит шалтгаангүйгээр байнга өвдөлт мэдрэх тохиолдол ч хүмүүсийн дунд байдаг ажээ.

Дэлхий дахинд нийт насанд хүрэгчдийн 20.4% нь ямар нэг архаг өвдөлтийг мэдэрдэг бөгөөд тэдгээр хүмүүсийн 36.4%-д хэвийн амьдралд ноцтойгоор нөлөөлдөг гэнэ. Судлаачид архаг өвдөлтийг намдаах шинэ арга, эмийн хувилбаруудыг байнга судалсаар байна. Эдгээрийн нэг нь каннабисийг өвдөлт намдаах арга болгон ашиглах явдал юм.

Каннабис буюу марихуан (cannabis sativa) бол нэг төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал ба энэхүү ургамлын янз бүрийн хэсгүүдийг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Үүний найрлагад каннабидиол (CBD), тетрагидроканнабинол (THC) хэмээх хоёр үндсэн бодис агуулагдана. Каннабисийн сэтгэцэд нөлөөт, донтуулах нөлөө нь THC-той холбоотой.

Уг ургамлаас гарган авсан зарим бүтээгдэхүүн эдгээр бодисыг зэрэг агуулдаг бол зарим нь аль нэгийг нь агуулдаг. Одоогоор АНУ болон Европын зарим оронд ТНС агуулсан Маринол, Синдрос гэсэн хоёр эмийг хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.

Annals of Internal Medicine сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар каннабисийн бүтээгдэхүүн богино хугацаанд архаг өвдөлтийг эмчлэхэд тустай болохыг тогтоосон байна. Орегоны Эрүүл мэнд, Шинжлэх ухааны их сургуулийн судлаачид архаг өвдөлтийн үед каннабиноид буюу THC болон CBD агуулсан нэгдлүүдийг хэрэглэхэд гарах үр нөлөө ба хор хөнөөлийг тодорхойлох зорилго тавьжээ.

Тэд энэ чиглэлээр хийгдсэн 25 судалгаанд анализ хийсний үр дүнд THC-ийг илүү их хэмжээгээр агуулсан, синтетик найрлагатай, амаар ууж хэрэглэдэг бүтээгдэхүүн архаг өвдөлтийг богино хугацаанд намдаах үйлдэлтэй бол THC болон CBD-ийг тэнцүү хэмжээтэйгээр агуулсан, хэлэн дор тавьж хэрэглэдэг бүтээгдэхүүн архаг өвдөлтийг богино хугацаанд бууруулах нөлөөтэй гэж дүгнэсэн.

Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүст толгой эргэх, мансуурах гаж нөлөө илэрч байжээ. Иймээс эмч нар энэ төрлийн бүтээгдэхүүнийг зөвлөхдөө тухайн хүнд үнэхээр шаардлагатай эсэхийг шийдэхдээ өвдөлтийг намдаах үр нөлөө ба гаж нөлөөг сайтар анхаарах ёстойг онцгойлон тэмдэглэсэн байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn