Металл иддэг бактер: Ус цэвэршүүлэх шинэлэг арга

Судлаачид уснаас хорт металлуудыг идэж устгах чадвартай бактериудыг илрүүлжээ. Энэ нь одоо хэрэглэж буй аргуудаас илүү өндөр үр дүнтэй бөгөөд хямд өртөгтэйгээр усыг цэвэршүүлэх шинэ технологийг хөгжүүлэх боломж олгож байна.
Металл иддэг бактер: Ус цэвэршүүлэх шинэлэг арга

ДЭМБ-ын мэдээгээр жил бүр усны бохирдлоос шалтгаалсан өвчнөөр 3.2 сая хүн нас бардаг бөгөөд эдгээрийн ихэнхи нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудын хүүхдүүдийн дунд тохиолддог.

Энэтхэгийн судлаачид бохирдсон уснаас хүнд металлын бохирдлыг идэж амьдардаг бактерийн омгийг илрүүлсэн байна. Эдгээр бактериуд нь microbacterium paraoxydans-ийн омогт багтах бөгөөд химийн үйлдвэрээс гарсан усан дахь хамгийн нийтлэг бохирдуулагч болох хромыг иддэг байна.

Туршилтаар 1 литр усанд 50 мг хромын (Cr VI) агуулга бүхий усыг 99.96% цэвэршүүлж чадсан байна. Энэ туршилтыг байгаль дээрх бохир усан дээр давтахад мөн л ижил үр дүн гарсан байна. Туршилтын дараа бактериудыг электрон микроскопид харахад хэмжээ нь үлэмж хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд энэ нь бактер хорт металлыг залгисан болохыг гэрчилж байгаа юм.

Хромоор бохирдсон ус нь хорт хавдар, элэг бөөрний үйл ажиллагааны алдагдал болон үргүйдэлд хүргэх нэг шалтгаан болдог юм.

Хэдхэн сарын өмнө Калифорнийн технологийн институтын (California Institute of Technology) судлаачид өөр нэгэн төрлийн металл болох манганиум (Mn) -ийг идэж амьдардаг бактерийг санамсаргүй байдлаар илрүүлсэн тухай өгүүлэл Nature сэтгүүлд хэвлэгдэж байсан юм. Эдгээр бактериуд нь усанд агуулагдах металлын бохирдлыг хямд зардлаар, үр дүнтэйгээр цэвэрлэх байгальд ээлтэй технологийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn