Сахар орлуулагч нь хорт хавдар тусах эрсдэлийг 13%-аар нэмэгдүүлж байна

Судалгаанд оролцсон хүмүүсийн чихэр орлуулагч бодисын өдрийн дундаж хэрэглээ өдөрт 18 мг байсан ба өдөрт дунджаар 79.43 мг болон түүнээс дээш хэмжээгээр сахар орлуулагч хэрэглэдэг хүмүүсийн хорт хавдрын эрсдэл 13%-аар илүү байв. Гэтэл сахар орлуулагч бүтээгдэхүүнүүдийн нэг шахмал нь 50-150 мг жинтэй байдаг.
Сахар орлуулагч нь хорт хавдар тусах эрсдэлийг 13%-аар нэмэгдүүлж байна

Сорбонн Парисын Норд их сургуулийн судалгааны баг томоохон хэмжээний ажиглалтын судалгаагаа хийсний үр дүнд хиймэл чихэрлэг бодис буюу сахар орлуулагч нь, ялангуяа аспартам ба ацесульфам-К зэрэг бодисууд нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тогтоожээ.

Тус судалгаанаас үзэхэд их хэмжээний сахар орлуулагч бодис хэрэглэдэг хүмүүсийн хорт хавдар тусах магадлал 13%-аар их байна.

Дэлхий даяар сахар орлуулагч бодисын нийт зах зээл 22.2 тэрбум ам.доллароор хэмжигддэг бөгөөд сүүлийн хоёр жилд л гэхэд бараг гурван тэрбум доллароор нэмэгдээд байгаа юм.

2017 онд хийгдсэн судалгаагаар АНУ-ын насанд хүрэгчдийн 41.4%, хүүхдүүдийн 25.1% нь сахар орлуулагчтай олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болохыг тогтоожээ.

АНУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын хороо (FDA) сахар орлуулагчдын өдөр тутамд, “энгийн” хэмжээгээр хэрэглэхэд аюулгүй гэж зөвлөдөг. Мөн нэр хүнд бүхий эмнэлгийн байгууллагууд ч сахар орлуулагч бодис нь бага хэмжээгээр хэрэглэхэд аюулгүй гэж үздэг.

Тэгвэл энэ удаагийн судалгаанд оролцсон хүмүүсийн чихэр орлуулагч бодисын өдрийн дундаж хэрэглээ өдөрт 18 мг байсан ба өдөрт дунджаар 79.43 мг болон түүнээс дээш хэмжээгээр сахар орлуулагч хэрэглэдэг хүмүүсийн хорт хавдрын эрсдэл эрс их байгаа юм. Гэтэл сахар орлуулагч бүтээгдэхүүнүүдийн нэг шахмал нь 50-150 мг жинтэй байдаг.

Хэдийгээр бид өдөр тутмын амьдралдаа сахар орлуулагчдыг хэрэглэхээс татгалзсан ч таны худалдан авч буй олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд, ялангуяа “сахар агуулаагүй” гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүд нь их хэмжээний сахар орлуулагч агуулсан байдаг тул эдгээрийн нийлбэр нь өдөрт ойролцоогоор 80 мг-аас их болсон тохиолдолд энэ нь таны хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлж байж болох юм.

Эх сурвалж: Plos One

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn