Өсвөр насны архидалтаас үүссэн сэтгэл түгшилт, архинд донтолтыг эмчлэх боломжтой

Өсвөр насныхны хэт их архидалт нь орчин цагийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлуудын нэг болоод байгаа ба энэхүү судалгаа нь өсвөр насны залуу организм спиртийн хэт өндөр концентрацад өртөх үед тэдний хөгжиж буй тархинд нь юу тохиолддогийг хархны загвар дээр тодорхой харуулсан байна.
Өсвөр насны архидалтаас үүссэн сэтгэл түгшилт, архинд донтолтыг эмчлэх боломжтой
Dana Foundation

Том хүн болж өөрчлөгдөх үе буюу шилжилтийн насны хүүхдийн тархинд олон тооны гений өөрчлөлтүүд бий болдог. Хэрэв энэ үед архи хэрэглэвэл, энэхүү насанд хүрсэн хүний тархийг “бүтээн босгох” үйл явцад алдаа гарч, насан туршдаа сэтгэл түгшилттэй, архины хамааралтай болдог.

Хүний мэдрэлийн эсүүд хоорондоо синапс хэмээх тусгай бүтцээр холбогддог бөгөөд эдгээр нь мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл дамжихад гол үүрэг гүйцэтгэдэг. Синапсын үйл ажиллагаа нь Arc хэмээх уургаас шууд хамаардаг. Arc нь хүн ямар нэг шинэ нөхцөл байдалд орсон үед түүнд дасан зохицохын тулд тархины аль аль хэсгүүд хэрхэн хоорондоо ямар мэдээлэл зохицуулах шаардлагатайг зохицуулдаг. Иймээс энэ уураг тархинд их хэмжээтэй байх тусмаа төдий хурдан нөхцөл байдалдаа хурдан дасан зохицож чаддаг гэсэн үг.

Харин өсвөр насандаа архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүст энэ уургийн нийлэгжилтийг хариуцдаг гений өөрчлөлт бий болсноос Arc уураг дутагдаж, дасан зохицох чадвар нь суларснаас байнгын айдас түгшүүртэй байх, сэтгэл гутрал болон архи, тамхи, мансууруулах бодис гэх мэт төрөл бүрийн донтох эмгэгт өртөх эрсдэл нь нэмэгддэг байна.

Чикагогийн Иллинойс их сургуулийн судлаачдын баг ген засварлах аргын тусламжтайгаар эдгээр өөрчлөлтийг буцаах боломжтой болохыг хархан дээр хийсэн туршилтаар илрүүлжээ. Тэд энэхүү аргыг өсвөр насандаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс сэтгэлийн түгшилттэй, архины хамааралтай болсон хүмүүсийг эмчлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Тэдний туршилтаар шилжилтийн насанд нь судсаар нь архи тарьсан хархны (хүнтэй харьцуулбал 10-18 настай) Arc уургийн хэмжээ буурсан ба зан төлөвийн хувьд аймхай, архины хамааралтай болсон байна. Дараа нь ген засварлах технологийн тусламжтайгаар тус уургийн хариуцдаг генүүдийг засварласнаар Arc уураг нэмэгдэж хэвийн түвшинд хүрсэн байна. Тусгай төөрдөг байшинд оруулж шалгахад хархны айдас түгшүүр арилсан болохыг илрүүлжээ. Түүнчлэн тэдэнд цоргоны ус, элсэн чихэртэй ус, архи гурвыг зэрэгцүүлэн тавьж өгөхөд архийг сонгохгүй байжээ.

Өсвөр насныхны хэт их архидалт нь орчин цагийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлуудын нэг болоод байгаа ба энэхүү судалгаа нь өсвөр насны залуу организм спиртийн хэт өндөр концентрацад өртөх үед тэдний хөгжиж буй тархинд нь юу тохиолддогийг хархны загвар дээр тодорхой харуулсан байна. Түүнчлэн хамгийн чухал нь үр дүнтэй эмчилгээ хийх боломж байгаа гэдгийг нотлон харуулсан байна.

Эх сурвалж: Science

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn