Бүсэлхийн таргалалт нойрны чанартай шууд холбоотой

Хангалттай унтдаг хүмүүсээс унтаж чаддаггүй хүмүүсийн хэвлийн нийт өөхний хэмжээ 9%-аар, хэвлийн дотоод эрхтний өөхний хэмжээ 11%-аар нэмэгдсэн байгааг тогтоожээ.
Бүсэлхийн таргалалт нойрны чанартай шууд холбоотой

АНУ-ын Миннесота муж улсын Рочестер хотын Майо клиникийн судлаачид өглөө сэрэхдээ хангалттай унтаж чадаагүй, нойр дутуу мэт сэрдэг хүмүүсийн хувьд энэ нь өөхний хуримтлал, ялангуяа хэвлий дэх эрүүл бус өөхний хуримтлалыг ихэсгэх нэг шалтгаан болдог гэж үзжээ.

Тэд нойрны чанар биед хуримтлагдах өөхний хэмжээнд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх туршилт хийжээ. Туршилтын явцад оролцогчдыг хоёр бүлэгт хуваасан бөгөөд нэг хэсэг нь өдөрт есөн цаг унтаж байсан бол нөгөө хэсэг нь хоёр долоо хоногийн турш өдөрт ердөө дөрвөн цаг унтсан байна.

Судалгааны үр дүнгээр хангалттай унтаж байсан хүмүүсээс хангалттай унтаж чаддаггүй хүмүүсийн хэвлийн нийт өөхний хэмжээ 9%-аар, хэвлийн дотоод эрхтний өөхний хэмжээ 11%-аар нэмэгдсэн байгааг тогтоожээ.

Судалгааны баг өөх тос нь ихэвчлэн арьсан дор хуримтлагддаг ч хангалттай унтаж амрахгүй байх үед дотор эрхтнүүд рүү шилждэг гэж таамаглаж байгаа юм. Харин энэхүү дотор өөх нь зүрх судасны болон бодисын солилцооны өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь өмнөх судалгаануудаар нотлогдсон билээ.

Хангалттай унтаж амрах нь ой санамж зэрэг тархины үйл ажиллагаа, сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндийн олон асуудлуудаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл энэ судалгаа нь таргалалт, түүнээс үүдэлтэй зүрх судас, бодисын солилцооны өвчний эрсдэлд нойрны чанар мөн чухал ач холбогдолтой болохыг илрүүлсэн байна.

Эрдэмтэд тогтмол, хангалттай унтаж амрахын зэрэгцээгээр дасгал хөдөлгөөн, эрүүл хоол хүнс сонгох нь хэвлийд өөх тос хуримтлагдахаас сэргийлэх, улмаар зүрх судас, бодисын солилцооны өвчний эрсдэлийг бууруулах арга зам гэж үзэж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn