Хүүхдийн уран зохиолчид яагаад хачин хүмүүс байдаг вэ?

Хүүхдэд зориулсан уран зохиолууд ихэвчлэн бидний мэддэг бодит байдал, амьдралаас эрс өөр ертөнц, үйл явдлыг дүрсэлдэг. Магадгүй энэ хачирхалтай дүрслэлүүд нь зохиолчдын хувийн амьдрал, дурсамжтай холбоотой бололтой.
Хүүхдийн уран зохиолчид яагаад хачин хүмүүс байдаг вэ?

Эцэг эх болоод удаагүй байгаа хосууд эсвэл хүүхдэдээ ном авч өгөхөөр номын сангуудаар эргэлдэж байсан хэн бүхэн хүүхдэд зориулсан хамгийн шилдэг уран зохиолын ихэнх нь тийм ч “хүүхдийн” гэмээргүй, гашуун сургамжтай үйл явдлуудаар дүүрэн болохыг хурдан ойлгодог.

Том болсон хойно Алис Гайхамшгийн оронд эсвэл Жонон Гуйлгачин хоёр зэрэг зохиолуудыг эргэн уншвал ер бусын бүтээлч байдал, хачирхалтай санаануудыг хэрхэн “насанд хүрсэн” зохиолчид бичиж чадсан юм бол гэх гайхширал төрөх болно.

Хүүхдийн зохиолчид тэр дундаа хамгийн шилдгүүд нь хэзээ ч “том хүн” болоогүй хүүхэд чигээрээ үлдсэн гэх нийтлэг ойлголт байдаг. Жишээ нь, Алис гайхамшгийн оронд зохиолыг бичсэн Льюис Кэррол насанд хүрэгчидтэй уйтгартай яриа өрнүүлэхээс, хүүхдүүдтэй тоглоом тоглохыг илүүд үздэг байснаараа алдартай.

Кеннет Грэхэм 20-иод насандаа асар их тоглоом цуглуулгатай байсан. "Зуун нэгэн гөлөг" романаараа алдаршсан сэтгэл татам зохиолч Доди Смит өөрийгөө хэзээ ч том болсон гэж боддоггүй тухайгаа ярьж байв.

Льюис Кэррол амьдралынхаа ихэнх цагийг хүүхдүүдтэй өнгөрөөсөн байдаг.
Льюис Кэррол амьдралынхаа ихэнх цагийг хүүхдүүдтэй өнгөрөөсөн байдаг.

Эдгээр зохиолчдын хачирхалтай зан авир нь гол дүрийн баатруудыг нь амилуулахад тус болсон гэдэгтэй маргах зүйлгүй. Жишээ нь, Элоиз бол Элиоз гэх нэгэн дүрсгүй охины амьдралын тухай өгүүлэх хүүхдийн уран зохиол бөгөөд анх алдаршсанаас хойш нэг жарныг үдэж байна.

Уг номын зохиолч Кэй Томпсон бол харьцахад, ойлголцоход тун бэрх хүн болох тухай түүний зураач байсан Хилари Найтаас авхуулаад хамтран ажиллаж байсан байгууллага, студи бүр дуу нэгтэйгээр санал нийлдэг ажээ.

Элоиз бол зохиолч Кэй Томпсоны хүүхэд ахуйн төсөөллийн найз нь юм.

Элоиз гэх уран зохиол төрсөн түүх тун сонирхолтой. Томпсон Элиозыг бичиж эхлэхээс хэдхэн жилийн өмнө ах дүү Уильямстай хамт тоглох жүжгийнхээ сургуулилтаас хоцорч иржээ. Томпсон жоохон охины хоолойгоор уучлалт гуйхад хэн нэгэн “Чамайг хэн гэдэг вэ? Бяцхан охин минь” гэж асуухад тэрээр “Намайг Элоиз гэдэг. Би зургаатай” гэжээ. Удалгүй жүжгийн давтлага төдий байсан Элоизийн түүх 1955 онд ном болон гарчээ. Түүний намтрыг судалдаг Сэм Ирвиний хэлснээр “Элоиз бол Томпсонтой хүүхэд байхаас нь хамт байсан төсөөллийн найз бөгөөд Элоизын дуу хоолойг тэрээр бүх зохиолуудаараа дамжуулан бидэнд хүргэж байсан”.

Түүний зохиолыг зурагтын бүтээл болохоор зураг авалт хийж байхад Томпсон зургийн ширээний доор нуугдан Элоизийн дууг өөрөө оруулдаг байсан бөгөөд жүжигчин охин амаа номоор дардаг байв.

 Элоиз
Элоиз

Хэрэв Томпсон зохиолч биш байсан бол сэтгэцийн эмч нар түүний энэ хачирхалтай зан авирын талаар ярвигтай дүгнэлт гаргах нь гарцаагүй юм. Хожим нь тэрээр амфетаминд донтож, нүднээс гартлаа туржээ. Эелдэг гэнэн зан байдал нь түүний сэтгэлийн гүнд байсан ямар нэг бараан өвчний шинж тэмдэг байв.

Насанд хүрсэн эмэгтэйн нүдээр жигшүүртэй, уйтгартай санагдах бүхэн бяцхан охины хувьд хөгжилтэй, зугаатай зүйл байдаг. Хорлон сүйтгэл, эрх дураараа хэр нь дур булаам байдал - энэ зан чанарууд бол Элоиз нэг жарны турш хайрлагдаж, уншигдаж байсан шалтгаан гэхэд хилсдэхгүй. Нэгэн ярилцлагын үеэр Томпсоноос тус дүрийнхээ санааг хэрхэн олсон тухай асуухад тэрээр “Элоиз бол би! Бүхэлдээ би" гэжээ.

"Хэрэв та хаашаа явахаа мэдэхгүй байгаа бол бүх зам таныг тийш нь хүргэж чадна" - Льюис Кэррол, "Алиса гайхамшгийн оронд"

Дахин хэлэхэд, хүүхдийн уран зохиолууд яг л зохиолчид шигээ хачирхалтай байдаг. Доктор Сеусс гэгддэг Теодор Гейзел номын шүүгээний ард маш олон малгай хадгалдаг нууц шүүгээтэй байсан бөгөөд уг шүүгээн дотроо зохиолоо бичиж байв.

Эдвард Гори шалан дээрх үслэг эдлэл, урт ороолтод дуртай байсан. Тэрээр бүтээлүүддээ жинсэн өмд, биеийн тамирын өмдийг хооронд нь хослуулах маягаар хувцаснуудыг өөр хооронд нь нэгтгэн дүрсэлдэг ба насанд хүрэгчдийн нүдээр зохисгүй хувцаслалт мэт боловч хүүхдүүдийн нүдэнд түүний бүтээл гайхамшиг байв.

Эдвард Гори хөгжилтэй хэр нь аймшигтай хүүхдийн түүх бүтээхдээ гаргууд байв.
Эдвард Гори хөгжилтэй хэр нь аймшигтай хүүхдийн түүх бүтээхдээ гаргууд байв.
Зүрх сэтгэлдээ хүүхэд хэвээрээ

Дээр дурдагдсан зохиолчид нэг зүйлээрээ ижилхэн байгаа нь ичимхий, бүрэг хүүхэд шиг зан чанар юм. Стюарт Литтл ба Шарлоттын вэб зэрэг зохиолыг бичсэн Э.Б.Уайт амьдралынхаа туршид ичимхий нэгэн байсан гэдэг.

Тэрээр зөвхөн уран зохиолд өөрийгөө амьтнаар төлөөлүүлж байсангүй. 1930 онд түүний эхнэр Катарин Анжелл жирэмсэн болсон гэдгээ түүнд хэлсэн ба эхнэртээ баяр хүргэн хэдэн мөрт бичээд тус шүлгээ Скоттигийн нохой Дэйзигийн дуу хоолойгоор уншиж өгч байжээ.

 Э.Б.Уайт Стюарт Литтл, Шарлоттын Веб бүтээлдээ  амьтдыг хүншүүлж, хүний бодит зан байдал, сэтгэл хөдлөлийг уран зөгнөлтэй хольж харуулсан.
Э.Б.Уайт Стюарт Литтл, Шарлоттын Веб бүтээлдээ амьтдыг хүншүүлж, хүний бодит зан байдал, сэтгэл хөдлөлийг уран зөгнөлтэй хольж харуулсан.
Би хүүхдүүдэд тийм ч дуртай биш - "Goodnight Moon" номын зохиолч Маргарет Уиз Браун

Маргарет Уайз Браун бусад хүүхдийн зохиолчид шиг тийм ч ичимхий нэгэн биш ээ. Түүний нэрийг бид тийм ч сайн мэдэхгүй ч The Runaway Bunny болон Goodnight Moon гэх хоёр номоороо алдаршжээ. Тэрээр 20 настайгаасаа хүүхдийн ном бичиж эхэлсэн.

Goodnight Moon ном нь нийтдээ 50 сая хувь борлогдсон.
Goodnight Moon ном нь нийтдээ 50 сая хувь борлогдсон.

Бид түүний намтарт хууртаж болохгүй ээ. Браун Парисын нэгэн зочид буудалд амьд шувуу, жүржийн модыг түгжиж, тэдэнтэй тавилга мэт харьцаж байсан ба жилийн ямар ч өдрийг Зул сар гэж үздэг нийгэмлэгийг байгуулж байжээ.

Мөн тэрээр маш олон хүнтэй амрагийн харилцаатай байсан юм. Уншигчдынхаа тухайд Браун нэгэн сурвалжлагчийн өмнө "Би хүүхдүүдэд тийм ч дуртай биш" гэж хэлсэн байдаг.

Браун дөнгөж 42 настайдаа таалал төгссөн боловч тэрээр амьдарч байсан шигээ дур булаам, сэтгэл өөдрөг нас барсан. Францад хийлгэсэн мухар олгойн хагалгааны дараа тэрээр сувилагчдаа хурдан эдгэж байгаагаа харуулахын тулд лааз өшиглөж үзүүлжээ. Үүнээс болж түүний тархинд цус харвасан байдаг.

Авьяас уу, галзуурал уу?

Зарим зохиолчид өөрсдөдөө тулгарч байсан сэтгэл санааны асуудлуудынхаа талаар нээлттэй ярьдаг. Алдарт Харри Поттерийн зохиолч Ж.К.Роулинг өөрийгөө ямар их сэтгэл гутралд ордог байснаа яриад, “Би Дементоруудаар дамжуулан зовж шаналж буй хүн ямар байдгийг мэдрүүлэхийг хичээсэн” гэжээ . "Love You Forever" бестселлер номын зохиолч Роберт Мюнш хоёр туйлт эмгэг, донтолттойгоо хэрхэн тэмцэж байсан тухайгаа илэн далангүй бусадтай хуваалцдаг.

Ж.К.Роулинг өөрийн сэтгэл гутралаас Дементоруудын аз жаргалтай дурсамжийг үгүй хийж, айдас, цөхрөлөөс өөр зүйл үлдээхгүй болтол сордог чадвартай болгох санааг олж авчээ.
Ж.К.Роулинг өөрийн сэтгэл гутралаас Дементоруудын аз жаргалтай дурсамжийг үгүй хийж, айдас, цөхрөлөөс өөр зүйл үлдээхгүй болтол сордог чадвартай болгох санааг олж авчээ.
Галзууралтай шүргэлцэж үзээгүй аугаа оюун ухаан гэж үгүй -Аристотель

Эртний Грекчүүдийн үздэгээр бүтээлч урам зориг нь нэгэн төрлийн furor poeticus буюу тэнгэрлэг солиорол юм. Сэтгэцийн өвчин ба бүтээлч байдлын хоорондоо холбоотой эсэх нь одоо ч маргаантай байдаг.

“Галзуу зураач” гэдэг олон зуун жилийн турш яригдсан үнэний ортой ойлголт мэт боловч спортоос авхуулаад техник технологийн салбарт амжилттай хүмүүс тэр бүр сэтгэцийн өвчиндөө найдаад байдаггүйг санах хэрэгтэй. Аль ч талаас тайлбарласан ер бусын хүүхдийн уран зохиол бичихийн тулд маш өвөрмөц мэдрэмж, харах өнцөг гарцаагүй байх ёстой.

Хүүхэд насгүй хүүхдийн зохиолчид

Английн алдарт зохиолч Лирийн хувьд тэрээр өөрийгөө энэ ертөнцийнх биш юм шигээр мэдэрдэг байв. Хүүхэд байхдаа эпилепситэй буюу таталт өгдөг болох нь оношлогдсон (Льюис Кэррол ч мөн ийм өвчтэй) ба тэрээр мөн тун хараа муутай байв. Викторианы эриний Англид ижил хүйстэн байна гэдэг түүний амьдралыг улам хэцүү болгожээ.

Өөр нэгэн алдартан болох Морис Сендак хүүхэд байхдаа эцэг эхээ алдсан бөгөөд нэг ярилцлагадаа “Хүүхэд нас бол төвөгтэй ажил л гэсэн үг. Ихэвчлэн ямар нэг зүйл буруугаар эргэдэг" гэжээ.

“Хүүхэд нас бол төвөгтэй ажил л гэсэн үг. Ихэвчлэн ямар нэг зүйл буруугаар эргэдэг" -Морис Сендак
“Хүүхэд нас бол төвөгтэй ажил л гэсэн үг. Ихэвчлэн ямар нэг зүйл буруугаар эргэдэг" -Морис Сендак

Грахам таван настай байхдаа ээжийгээ алдсан бөгөөд үүний дараа аав нь архинд донтож эцэст нь Ле Гавр дахь дотуур байранд үхсэн байхыг олжээ. Браун бол сэтгэл гутралтай ээж, амьд эсэхийн ч мэдэхгүй аавынхаа бүтээл юм. Гори гурван настайдаа ном уншиж сургах хангалттай хугацааг ганцаараа өнгөрөөдөг байв.

Ихэнх шилдэг хүүхдийн уран зохиолчдод хүүхэд нас байгаагүй. Тэдний хүүхэд нас ганцаардмал, аюул дунд өнгөрсөн байдаг. Магадгүй тэд насанд хүрсэн хойноо хүүхэд насаа нөхөх гэж уран зохиол бичиж эхэлсэн ч байж болох юм. Нөгөөтээгүүр эдгээр зохиолчдын бага насандаа туулсан эрээн бараан бүхэн хожим туурвих ер бусын түүх, ертөнцийнхөн эх ундарга болсон ажээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn