Эх дэлхийгээ аврах энгийн арга Трифт Шоп

Эх дэлхийгээ аврах энгийн арга Трифт Шоп

Дэлхий даяар жил бүр 100 тэрбум хувцас үйлдвэрлэгдэж, 92 сая тонн нь хог болж хувирдаг. Хуучин хувцсаа худалдаж, солилцсоноор энэ асуудлыг шийдэж болох юм.

Хүн төрсөн цагаасаа хувцастай салшгүй холбоотой болдог билээ. Энэ бүх хугацаанд бид хуучирсан, өмсөхөө больсон хувцсаа ихэвчлэн шатааж эсвэл хогийн цэг дээр хаядаг. Хувцас шатаах нь агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийг ялгаруулж, дэлхийн дулаарлыг улам хурцатгахад нөлөөлдөг юм.

Бидний өдөр тутамдаа өмсдөг хувцасны ихэнх нь Түргэн хувцас (Fast Fashion) байдаг бөгөөд энэ нь хямд, байгальд уусдаггүй, угаахад усыг бохирдуулдаг синтетик давуу гэх мэт материалаар хийгддэг тул байгалийг ихээр бохирдуулж байна.

Хувцас үйлдвэрлэл дэлхийн нүүрстөрөгчийн хийн ялгарлын 10%-ийг бүрдүүлж, ган гачиг үүсэхэд нөлөөлөх ба гол горхийг бохирдуулдаг. Үүнээс гадна жил бүр нийт нэхмэлийн 85% нь хогийн цэгт очдог. Мөн зарим төрлийн хувцсыг (Fast Fashion) угаахад олон мянган бичил хуванцар усанд хаягддаг байна. Дэлхий даяар жил бүр 100 тэрбум хувцас үйлдвэрлэгдэж, 92 сая тонн нь хог болж хувирдаг.

Энэ бүх асуудлыг шийдэх энгийн арга бол Трифт Шоп буюу бидний хэлдгээр комиссын хувцас юм. Хуучин хувцсаа бид хаях биш худалдаж, солилцсоноор жил бүр хувцаснаас болж үүсэж буй бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой. Трифт Шопын давуу талуудыг дурдъя:

Байгальд ээлтэй: Мэдээж бид хуучин хувцсаа хогийн цэг дээр хаяж, шатаахын оронд зарж, борлуулснаар танд ч ашигтай, байгальд ч ээлтэй юм.

Загварлаг: Брэндүүд үнэ цэнээ хадгалахын тулд хуучин загваруудаа дахин гаргадаггүй. Хуучны дахин давтагдашгүй цөөн тоогоор гарсан загваруудыг Трифт Шопоос авах боломжтой.

Хямд: Хүн өмсөж байсан тул анхны үнээрээ байхгүй нь тодорхой. Трифт дэлгүүрийн хувцаснууд хямд байдаг тул эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

Жинхэнэ: Хүн бүрийн хувьд тухайн цаг үедээ гарч буй үнэтэй брэндүүдийн хувцсыг худалдаж авах боломж бололцоо бага, мөн цөөн тоогоор гарч буй тул олдоц муу билээ. Иймд хямд үнээр жинхэнэ брэндийг Трифт Шопоос олох боломжтой.

Сүүлийн үед залуусын дунд хуучны загвартай хувцас өмсөх моод ч дэлгэрч байгаа. Эх дэлхийгээ аврахын тулд Thrift culture буюу Хуучин хувцасны соёлтой нэгдэж загварлаг, хямд, чанартай хувцас авах боломжтой гэдгийг санаарай.

Монгол Улсад байгаа Трифт Шопууд:

Toirog

takovintage

kaktus zone

shkaf

Эх сурвалж: bbc, cleanclothes, roadrunnerwm

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn