Тэтгэврийн хүмүүст амьдрахад таатай улсаар Тайланд шалгарлаа

Тэтгэвэрт гарсны дараа амьдрахад хамгийн таатай улсуудын жагсаалтыг “International Living” сэтгүүл гаргажээ.
Тэтгэврийн хүмүүст амьдрахад таатай улсаар Тайланд шалгарлаа
Pixabay

“International Living” сэтгүүлээс жил тутам тэтгэврийн индекс, орон сууц, тэтгэмж, виз болон оршин суух газар, үзвэр үйлчилгээ, уур амьсгал зэрэг нөхцөлийг харгалзан үзэж тэтгэвэрт гарсан хүмүүст амьдрахад хамгийн таатай улсуудын жагсаалтыг гаргадаг бөгөөд жагсаалтын эхний гурван байрт Панам, Коста-Рика, Мексик улс шалгарчээ.

Харин энэхүү жагсаалтад Ази тивээс хамгийн дээгүүрт бичигдсэн улс бол Тайланд. Тус улсыг жагсаалтын 11 дүгээр байрт ороход нөлөөлсөн хүчин зүйлс гэвэл далайн эрэг, халуун орны уур амьсгал, амьдрах таатай нөхцөл, эмнэлгийн хямд бөгөөд чанартай үйлчилгээ, тэтгэврийн хүмүүст тохирсон визний журам юм.

Сэтгүүлийн зүгээс Тайландын Бангкок, Чианг Май, Пукет болон Хуа Хин хотуудыг амьдрахад таатай газруудаар нэрлэсэн. Хэрэв та энэ улсад ганцаараа амьдарна гэж төлөвлөж байгаа бол сард дунджаар 1000 ам.долларыг зарцуулна гэж тооцох хэрэгтэй ба үүнээс байрны төлбөрт 400-500 ам.долларыг төлөх шаардлагатай.

Тайланд улс судалгаагаар 72.9 гэдэг оноог авах болсон гол нөхцөл нь тус улсын тэтгэврийн хөнгөлөлтийн систем болсон аж. Жагсаалтад Ази тивийн бусад орнуудаас Камбож 72.3 оноо, Малайз 72 оноо, Индонезийн Бали 69 оноо, Вьетнам 68.3 оноотойгоор багтжээ.

Эх сурвалж: thethaiger.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn