Солонгос улс руу зорчих иргэдийн анхааралд

/Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдаагүй зорчигчдыг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тусгаарлахгүй болов.
Солонгос улс руу зорчих иргэдийн анхааралд

Бүгд Найрамдах Солонгос Улс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдаагүй зорчигчдыг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тусгаарлахгүй болов. Гэсэн хэдий ч цар тахлаас урьдчилан сэргийлэх зохицуулалтын хүрээнд нийт зорчигчид Солонгосын хилээр нэвтэрсэн даруйд коронавируст халдвар /Ковид-19/-ын шинжилгээг өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд тусгаарлагдана.

Тус улс руу зорчих иргэдэд тавих шаардлагыг ийнхүү сулруулж байгаатай холбогдуулан нислэгт хамрагдахаас өмнө 48 цагийн дотор өгсөн ПСР шинжилгээний “сөрөг” хариутай байх, “Q-Code” цахим бүртгэлийн системд заавал бүртгэгдсэн байх, эдгээр шалгуурыг хангасан эсэхэд тавих хяналтыг чангатгаж байгааг иргэд зорчигчдод сануулж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчихтой холбоотой бусад мэдээллийг дараах холбоосоор үзэх боломжтой.

https://consul.mn/news/c/117

https://consul.mn/news/c/121

https://consul.mn/news/c/107

Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn