Ковидын ямар нэг хязгаарлалтгүй аялж болох улсууд

Блүүмберг агентлаг Ковид-19 халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх, эсвэл PCR тестийн сөрөг хариу шаардахгүй, тусгаарлалтад орохгүйгээр чөлөөтэй аялж болох улсыг нэрлэсний дотор манай улс багтжээ.
Ковидын ямар нэг хязгаарлалтгүй аялж болох улсууд
© Bloomberg

1. Бахрейн. 2 дугаар сарын 20-ноос эхлэн ОУ-ын аялагчдаас вакцины гэрчилгээ болон PCR тестийн хариу шаардахаа зогсоосон.

2. Кюрасао арал. Аялагчид тус аралд ирэхдээ PCR тестийн сөрөг хариутай байх, ирснээсээ хойш 3 хоногийн дараа давтан шинжилгээнд хамрагдах журмаа 3 дугаар сарын 10-нд цуцалжээ.

3. Эль Сальвадор. Ковид-19 халдвартай холбогдсон бүх хязгаарлалтаа 2 дугаар сарын 24-нд цуцалсан.

4. Унгар. 3 дугаар сарын 7-ноос мөн бүх хязгаарлалтаа цуцалжээ.

5. Исланд. 2 дугаар сарын 25-наас аяллын бүх хязгаарлалтаа цуцалсан.

6. Ирланд. 3 дугаар сарын 6-наас Ковид-19 халдварын бүх хязгаарлалтыг цуцалсан.

7. Иордан. 3 дугаар сарын 1-нээс эхлэн тус улсыг зорин ирэгч аялагчдаас PCR тестийн хариу шаардахаа зогсоосон.

8. Лихтенштейн. 3 дугаар сарын 10-наас хилээ нээсэн бөгөөд халдварын тархалт өндөр орнуудын жагсаалт гаргаж, тэдгээр орнуудаас зорчигч хүлээн авахгүй байх журмаа мөн цуцалжээ.

9. Мексик. Ковид-19 халдварын ямарваа хязгаарлалтгүй болсон. Гэхдээ гадаадаас ирэх зорчигчдыг санамсаргүй түүврээр үзлэгт оруулах журам бий.

10. Монгол. 3 дугаар сарын 14-нөөс эхлэн PCR тестийн хариу шаардахаа зогсоосноор Ковид-19 халдварын бүх хязгаарлалтаа цуцалсан Азийн эх газар дахь анхны улс болсон.

11. Мальдив. 3 дугаар сарын 13-наас эрүүл мэндийн онцгой дэглэмийг цуцалж, хилээ бүрэн нээсэн.

12. Монтенегро. 3 дугаар сарын 10-наас эхлэн вакцины гэрчилгээ, PCR тестийн хариу шаардахаа зогсоосон.

13. Норвег. 2 дугаар сарын 12-ноос эхлэн PCR тестийн хариу шаардахаа зогсоож, тусгаарлалтыг цуцалсан.

14. Румын. 3 дугаар сарын 16-наас Ковид-19 халдварын бүх хязгаарлалтаа цуцалсан.

15. Саудын Араб. 3 дугаар сарын 6-наас эхлэн аяллын визээр ирж буй гадаадын иргэдэд тавьж байсан Ковид-19 халдварын эсрэг шаардлагуудаа цуцалсан.

16. Словен. 2 дугаар сарын 19-нөөс эхлэн Ковид-19 халдварын бүх хязгаарлалтаа цуцалжээ.

17. Швейцар. 3 дугаар сарын 10-наас хилээ бүрэн нээсэн бөгөөд Лихтенштейний нэгэн адил халдварын тархалт өндөр орнуудын жагсаалт гаргаж, тэдгээр орнуудаас зорчигч хүлээн авахгүй байх журмаа цуцалсан байна.

18. Их Британи. 3 дугаар сарын 8-наас эхлэн ОУ-ын аялагчдад тавих Ковид-19 халдварын эсрэг шаардлагуудыг цуцалсан.

Эдгээр орнуудаас гадна Канад, Тайланд улсууд ОУ-ын аялагчид заавал PCR тестийн сөрөг хариутай байх журмаа цуцлахаар судалж байгаа аж.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn