Дэлхийн хамгийн ганцаардмал байшинд хэн амьдардаг вэ?

Ихэнх хүмүүс энэ байшинг хэн нэгэн алдартай дуучных юм уу тэрбумтных, эсвэл ямар нэгэн шашны байгууллагын өмч хэмээн боддог.
Дэлхийн хамгийн ганцаардмал байшинд хэн амьдардаг вэ?

Исландын нутаг дэвсгэрт харъяалагддаг Эдлидаэй хэмээх жижигхэн арал дээр торойх ганц цагаан байшин . Атлантын далайн дунд орших, эргэн тойронд нь өвс, чулуунаас өөр зүйл байхгүй энэ байшинд хэн амьдардаг вэ? гэдэг асуулт олны сонирхлыг татсаар иржээ.

Ихэнх хүмүүс энэ байшинг хэн нэгэн алдартай дуучных юм уу тэрбумтных, эсвэл ямар нэгэн шашны байгууллагын өмч хэмээн боддог. Үнэн хэрэгтээ тус арал дээр XVIII зууны үед хэд хэдэн гэр бүл амьдардаг байжээ. Гэвч газрын хүртээмжгүй байдал, цаг агаарын эрс тэс нөхцөлөөс болж 1930 оноос хойш хүн амьдрахаа больжээ. Илүү боломжийг эрэлхийлсэн оршин суугчид Исландын хүн ам ихтэй бүс нутгууд руу нүүсэн аж.

Хожим нь 1950-иад оны үед Анчдын холбоо энд отог байгуулснаар пуффин шувуу агнагчид арлыг зорих болжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр арал маш их алдаршиж, аялал жуулчлалын компаниуд тусгай аяллыг зохион байгуулах болов. Анчид, жуулчдыг хүлээн авах зориулалтаар босгосон энэхүү байшин нь ус, цахилгаангүй ч хуримтлуулсан борооны усаар саун ажиллуулах боломжтой аж. Дашрамд сонирхуулахад тэнгисийн шувуудын диваажин болсон Эдлидаэй арлыг Исландын Засгийн газраас байгалийн нөөц газар хэмээн бүртгэж, хамгаалалтад авчээ.

Эх сурвалж: Rambler.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn