Хэд дэх өдөр нислэгийн тийз захиалбал хамгийн хямд байдаг вэ?

Ковидын үеэр аялах нь хэцүү бөгөөд өндөр үнэтэй. Яагаад гэвэл та үндсэн аяллын төсвөөсөө гадна PCR шинжилгээ, тусгаарлах байрны төлбөр гээд нэмэлт зардлуудыг төлөх шаардлагатай болсон.
Хэд дэх өдөр нислэгийн тийз захиалбал хамгийн хямд байдаг вэ?
Tim Gouw/Pexels

Нислэгийн тийзээ хэзээ захиалбал хамгийн хямдаар авч болох вэ?

Нислэгээ захиалахад хамгийн тохиромжтой өдөр бол мягмар гараг гэж туршлагатай аялагчид зөвлөдөг. Гэхдээ энэ бол батлагдсан зүйл биш.

Амралт, аяллын захиалгын “Opodo” платформынхон ням гараг бол хамгийн хямд нислэгийн тийзийг авах боломжтой өдөр гэжээ. Учир нь 2018 оны 7 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх захиалгын мэдээллээ судалж үзэхэд лхагва, пүрэв, бямба гарагт худалдаж авсан нислэгүүд ихэвчлэн илүү өндөр үнэтэй байсан аж.

Харин Их Британийн Skyscanner компани 2019 оны борлуулалтаасаа үндэслэн мөн адил ням гарагийн нислэгүүд хамгийн хямд байдаг гэж дүгнэсэн. Гэхдээ хямд тийз нь нислэгийн чиглэл бүрээс шалтгаалан ялгаатай гэв. Жишээлбэл, АНУ-аас Канад руу нисэхэд бямба гараг илүү хямд нислэгүүдтэй байдаг.

Аль өдөр нислэгээ захиалах нь дээрх компаниудын хэлж байгаа шиг тийм чухал гэж үү?

Энэ асуултад шууд тийм гэж хариулах боломжгүй. Юутай ч эдгээр өдрүүд тодорхой хэмжээнд хамааралтай гэж хэлж болно. Нэг талаас томоохон нислэгийн компаниудын мэдээллийг харгалзаж үзэх хэрэгтэй. Гэхдээ эдгээр тоо баримтууд нь Ковидын өмнөх нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл.

Хямд нислэгийн тийзийг санал болгодог “Jack’s Flight Club” компанийн зүгээс нислэгийн тийз захиалах “хамгийн сайн цаг” гэж огтхон ч байхгүй гэж мэдэгдсэн.

Гэхдээ та хаашаа явах, хэдэн сард аялахыг хүсэж байгаа гэх мэт олон зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Ихэнх нислэг захиалгын веб сайтууд нь таны сонгосон газарт очиход тохиромжтой хамгийн хямд сарыг үзүүлсэн графикийг харуулдаг.

Эцэст нь дүгнээд хэлэхэд аялал эхлэхээс зургаан долоо хоногийн өмнө, бүр боломжтой бол найман сарын өмнө нислэгийн тийзээ захиалбал та хамгийн хямдаар авах боломжтой.

Эх сурвалж: metro.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn