MEF2022: Шууд нислэгтэй орны аялал жуулчлал илүү сэргэх хандлагатай болжээ

"Аж үйлдвэржилтийн сэргэлт" хэлэлцүүлэг "Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал" сэдвээр үргэлжилж байна.
MEF2022: Шууд нислэгтэй орны аялал жуулчлал илүү сэргэх хандлагатай болжээ

Засгийн газрын танхимын хамгийн сүүлд томилогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхаа шинэ бодлогын талаар танилцуулсан нээлтийн үг хэллээ. Тэрээр “Төрийн албанд бугшсан идээ бээр болсон зүйл их, салбараа мэдэхгүй хүмүүс байна. Энэ бүгдийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өөрчилнө. Аялал жуулчлал бол хэдэн онгоц, амралтын газар биш, өргөн утга агуулгатай салбар. Төрийг яам сэргээхгүй, аж ахуйн нэгжүүд сэргээнэ. Иймд бүгд хамтран ажиллацгаая” гэв.

Ковидын дараах дэлхийн аялал жуулчлал өөр болсон. Учир нь аялахаар явж буй хүн бүрийн вакцин хийлгэсэн эсэх, шинжилгээний хариу зэргийг үзэж тухайн бүс нутаг руу нэвтрүүлдэг болсон. Гэхдээ манай улс гадаадаас аялахаар орж ирж буй жуулчдыг эх орондоо вакцинд хамрагдаж болно гэдгээ зарласан. Мөн ковидын шинжилгээг үнэ төлбөргүй болгосон билээ.

Аялал жуулчлалын зөвлөх Б.Индраа “Дэлхий дахинд аялахад онгоцны тасалбар, галт тэрэгний тоо, газар нутгийн ойрхон байдал зэрэг нөлөөлж байна. 5 цагаас илүүгүй буюу шууд нислэгтэй орны аялал жуулчлал илүү сэргэх хандлага ажиглагдаж байна” гэв.

Цар тахлын үед 2 жил гаруй зогссон, ажиллах хүчнээ 100% алдсан, 90% нь үйл ажиллагаагаа үндсэндээ зогсоосон аялал жуулчлалын салбар дахин сэргэхээр тэмцэж байна. Гэвч санхүүгийн хувьд дутмаг байгааг төрийн зүгээс анхаарч өгөхийг "Шинэ бага хүрээ" компанийн захирал Б.Болормаа хэлэв. Мөн тэрээр энэ салбарын ажиллах хүчнийг дахин бэлтгэхэд төр анхаарах хэрэгтэйг ч дурдлаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn