2022 онд аялал жуулчлал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Өнгөрсөн жилийн хувьд Ковид-19 цар тахлын тархалтаас үүдэн аялал жуулчлалын салбар ерөнхийдөө зогсонги байдалтай байсан билээ. Тэгвэл энэ жил вакцинжуулалтын ачаар уг салбар буцаад эрчээ авах төлөвтэй байгаа бөгөөд олон сарын турш халдварт өвчинтэй тэмцэж, хөл хорионд орсон иргэдийн аялах чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ?
2022 онд аялал жуулчлал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Эрүүл мэнд, байгальд ээлтэй аяллууд тренд болно

Өмнөд Африкийн Кейптаун дахь эрүүл мэндийн амралтын газар
Өмнөд Африкийн Кейптаун дахь эрүүл мэндийн амралтын газар

Улс орнууд хилээ нээж, хөл хориогоо цуцалснаар удаан хугацаанд цар тахалд нэрвэгдээд байсан хүмүүс бие махбод болон оюун санаагаа амраахыг хүсэх нь ойлгомжтой. Тиймээс мэргэжилтнүүд техник технологи бус, харин байгаль орчинтой холбоотой амралтын газрууд руу хүмүүс хамгийн ихээр аялна хэмээн үзэж байна.

Хүмүүс илүү ухаалгаар аялна

Шри-Ланк дахь галт тэрэгний аялал
Шри-Ланк дахь галт тэрэгний аялал

Хүмүүс аяллын төлөвлөгөөгөө сайтар боловсруулж, олон газар гэхээсээ илүү цөөхөн газар руу илүү тав тухтай, удаан хугацаагаар аялна.

Жишээлбэл, Original Travel компанийн Шри-Ланкад хийх 14 шөнийн аялал нь хүмүүсийг гэр бүлийн зочид буудалд байрлуулж, орон нутгийн хөтөч ашиглан газар нутгаа тайлбарлуулж, очих маршрутууд руугаа галт тэргээр хүрэх төлөвлөгөөтэй байна.

Онгоцны тасалбарын үнэ өснө

2020, 2021 онд аялал жуулчлалыг салбарыг дэмжих зорилгоор дэлхийн хэмжээнд шатахууны үнийг бууруулах, хямд онгоцны тийзээр үйлчлэх зэрэг урамшууллуудыг бий болгосон. Энэ нь олон улсын нислэг харьцангуй чөлөөтэй болмогц онгоцны тийзийн үнэ мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх болно гэсэн үг юм.

Галт тэрэгний аялал ихэснэ

Audley Travel компанийн хийсэн судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 81% нь 2022 онд төмөр замаар аялах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Галт тэргээр аялснаар жуулчдад хилийн хяналт, хорио цээрийн үед төвөг учруулахгүйгээр улс орнуудын хооронд зорчих, орчин тойрноо илүү сайн ажиглах, аюулгүйгээр зорчих гэх мэт олон боломжийг олгож байгаа юм.

Гадаадад гэхээсээ илүү эх орондоо аялна

Цар тахлаас болоод олон хүн санхүүгийн хувьд асуудалтай байгаа болохоор илүү бага зардлаар аялахыг зорино. Мөн үүнд хорио цээр тавих, аяллыг цуцлах зэрэг 2020, 2021 онд гарсан гэнэтийн шийдвэрүүд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, онгоцны тасалбараа авсны дараа аялал нь цуцлагдсан эсвэл зорьсон газартаа очиход нь хөл хорио тогтоосон гэх мэт шалтгаанаар олон хүн хохирсныг бид мэднэ.

Эх сурвалж: dontdiewondering.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn