Өдөр тутмын амьдралаас хэсэгхэн зуур амсхийх тухай

Өдөр тутмын уйтгартай амьдралаа түр орхиод хаашаа ч хамаагүй явмаар байна уу. Амьдралаас зугтаах аргагүй боловч хэсэг хугацааг бүхнээс ангид ер бусын өнгөрүүлэх боломж бий.
Өдөр тутмын амьдралаас хэсэгхэн зуур амсхийх тухай

Амралтын өдрүүдээр голын эрэг, уулын аманд найз нөхөд, гэр бүлтэйгээ аялж, зугаалах нь бидэнд өдөр тутмын амьдралын стресс, дарамт, ачааллаас ангижрах боломжийг олгодог. Гэсэн хэдий ч үнэхээр та амьдралаас түр хугацаанд амсхийхийг хүсэж байгаа бол зочид буудал, хувийн хотхоноос эхлээд бүхэл бүтэн амралтын газар хүртэлх дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын тухай авч үзэх шаардлагатай болдог. Бид тэрэлжид байдаг зуслан эсвэл амралтын газраас илүү ер бусын мэдрэмж төрүүлэх газрыг хайдаг.

Яг ийм ер бусын мэдрэмж төрүүлдэг зочид буудал, амралтын газар, хувийн сууц өөртөө ямар нэг түүхийг өгүүлж байдаг юм. Түүх өгүүлэх гэдэг нь тухайн газрын байршил, түүхийг төсөөлөн бодохуйц орон зайг бий болгож, өвөрмөц уур амьсгал бүрдүүлэхийг интерьерийн хүрээнд хэлж буй хэрэг. Зочдын хувьд тухайн газрын сонирхолтой түүхийг илтгэх интерьерт сэтгэл татагдах нь тэдний амралтыг илүү мартагдашгүй болгодог.

Орчин цагийн аялагчид өдөр тутмын амьдралыг мартуулж чаддаг тийм аялал хүсэж байна.
Орчин цагийн аялагчид өдөр тутмын амьдралыг мартуулж чаддаг тийм аялал хүсэж байна.

Монголд жишээ авахад ихэнх хүмүүс хүүхэд ахуйдаа тоглож өссөн эсвэл аав ээжийнхээ нутгаар аялахад өдөр тутмын амьдралаасаа түр амсхийх боломж олж авдаг билээ. Харин энд үргэлжлүүлэн өгүүлэх гэж байгаа “Өдөр тутмын амьдралаас амсхийх” бол дээрх жишээнээс өөр.

Champalimaud Design интерьер дизайны фирмийн гол зарчим бол тухайн газрын түүхийг, өвөрмөц дизайнтай хослуулах байдаг. Тэд Нью-Йоркийн Хадсон хөндий дэх Троутбек зочид буудлын дотоод засал чимэглэлийг засахдаа энэ зарчмаа тод харуулсан юм. Тус зочид буудал өмнө нь түүх, утга зохиолын нийгэмлэгүүд байрладаг газар байжээ.

Нью-Йоркийн Хадсон хөндий дэх Троутбек зочид буудал
Нью-Йоркийн Хадсон хөндий дэх Троутбек зочид буудал

Уг төсөл дээр ажилласан Эд Бакос хэлэхдээ "Бид байшингийн өнгөт шилтэй цонх, задгай зуух зэрэг түүх өгүүлдэг зүйлсийг хэвээр нь хадгалсан. Тавилгуудыг засварлахдаа олон жилийн турш цуглуулсан даавуунуудыг ашигласан. Ингэж байгаа гол санаа нь зочдод гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ буудлын өрөөнүүд өвөрмөц, содон мэдрэмж төрүүлэх ёстой".

Өдөр тутмын амьдралаас түр зугтаах аялал бүр заавал түүх өгүүлдэг газарт өрнөх албагүй. Бүтээлч, хөнгөмсөг засалтай газрууд ч мөн зочидтойгоо холбогдох өөрсдийн гэсэн аргатай.

Хавайн их сургуулийн профессор Паулин Шелдон хэлэхдээ "Эрүүл байх гэдэг хүний амьд байгааг мэдрүүлэх бүтээлч сэтгэлгээтэй холбоотой. Орон зайг өвөрмөцөөр ашиглахын тулд гэнэтийн зүйлс оруулж өгөх нь чухал байдаг. Ам ангайлгам мэдрэмж төрүүлмээр интерьертэй байх нь зочдыг яг одоо цагт нь авчирч, сэтгэл санааг нь тайвшруулдаг" гэжээ.

Түүх өгүүлэхээс гадна хөгжилтэй, өнгөлөг интерьерийг мартаж болохгүй.
Түүх өгүүлэхээс гадна хөгжилтэй, өнгөлөг интерьерийг мартаж болохгүй.
Зочид буудал гэдэг яг л кино шиг, дахин үзэх хүсэл төрүүлэм зохиол, үйл явдалтай байх ёстой.

Калифорнийд төрж, өссөн интерьерийн дизайнер, ландшафтын архитектор Билл Бенслигийн төслүүдэд орон зайд ашигладаг гэнэтийн элементүүд элбэг байдаг бөгөөд түүний уриа Индонези зүйр үг болох Лебих Гила Лебих Байк (өвөрмөц байх тусмаа сайн) юм.

Тэрээр Харвардад хот төлөвлөлтийн чиглэлээр суралцсаны дараа 1989, 1990 онд Бангкок, Балид тус тус өөрийн студиэ байгуулжээ. Тэрээр Камбож, Тайланд, Вьетнам, Индонез, Лаос зэрэг улсуудад хэрэгжүүлсэн 12 төслөө "More Escapism: Зочид буудал, амралтын газар, цэцэрлэгт хүрээлэн" хэмээх шинэ номдоо толилуулсан байна.

Бенслигийн тохижуулсан нэгэн буудлын өрөө
Бенслигийн тохижуулсан нэгэн буудлын өрөө

Энэ тухай номдоо Бенсли "Би том зочид буудалд дургүй - хэн дуртай байх вэ дээ. Над шиг дизайнер юу хийх болж байна. Тэгээд би том зочид буудлыг хэд хэд хэсэг болгон задлаад хүмүүст баяр баясал өгдөг газар болгох, шинэ соёл бүтээх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Зочид буудал яагаад тийм нухацтай, ёсорхсон байх ёстой гэж. Би барилга бүрийн түүхийг багтаасан нарийн зохиол гаргадаг; хэзээ баригдсан, ямар зорилгоор.. гэх мэт. Зочид буудал яг л кино шиг, дахин үзэх хүсэл төрүүлэм зохиол, үйл явдалтай байх ёстой".

Тэрээр Вьетнамын Фу Куок дахь далайн эргийн амралтын газар болох JW Марриотт Ламаркийн их сургуулийн хуучин хотхоныг сэтгэл сэргээм хөгжилтэй, үзэмжтэй байдлаар, анхаарал татахуйц нарийн ширийн зүйлсээр дүүрэн харагдуулахыг хичээжээ. Хотхоны үүдний хонгилд байгаль шинжлэлийн тэнхимийн анхны сийлбэрүүд байдаг бөгөөд зарим нь 1760 онд хамаарах юм.

Вьетнамын Фу Куок дахь Марриотт Ламаркийн их сургуулийн лаборатори
Вьетнамын Фу Куок дахь Марриотт Ламаркийн их сургуулийн лаборатори

"Хоёр жилийн турш бид 3,000 орчим эртний эдлэл, хувцасны чимэг цуглуулж, их сургуулийн жинхэнэ дүр төрхийг харуулж чадсан". Үүнд XIX зууны үеийн цахилгаан шат, хүлээн авалтын ширээн дээр байрлуулсан сургуулийн хонх, агуулахад хадгалагдаж байсан эмх замбараагүй спортын цом орно. Бенсли энэ арга барилынхаа тухайд "Бид аль болох тухайн газрын түүхийг сайтар ойлгон, үүнээсээ суралцахыг хичээдэг" гэжээ.

Би Лхагвасүрэн гуайн сууж байсан ширээнд суумаар байна.

Мөн Бенсли зарим дизайнерууд урам зориг өгөхөөс илүүтэйгээр хэт их сэдэвчилсэн интерьерийн урхинд автдаг гэдгийг анхааруулжээ. Үүнээс зайлсхийх арга бол түүнийхээр урьдаас тааварлаагүй, бодитой биш элементүүдийг интерьертэй тусгаж өгөх явдал юм.

Зарим хүмүүс хэт хээнцэр, үнэтэй харагдах зочид буудлуудаас илүү түүх өгүүлдэг газруудаар зочлох дуртай байдаг бололтой. Жишээ нь, Баянгол зочид буудал (тус буудал ийм үйлчилгээ үзүүлдэггүй байгаа шүү) ороод дурын нэг ширээ захиалтал тэр ширээнд алдарт зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн суудаг байсан гэвэл та тэндээс ямар сэтгэгдэлтэй буцах бол?

Шүлэг, дуу, дуурь төрдөг байсан буудал шүү дээ.
Шүлэг, дуу, дуурь төрдөг байсан буудал шүү дээ.

Зохиолч маань энэ ширээн дээр сууж байхдаа хэнтэй, юуны тухай хөөрөлддөг байсан бол гэх төсөөлөлд өөрийн эрхгүй автахгүй гэж үү. Ширээний хаа нэгтээ байх түлэгдсэн толбо хүртэл таныг ургуулан бодохыг шаардана. Магадгүй гайхалтай шүлэг бичих санаа олоод бодлогоширч суухад нь тамхины үнс тэнд унасан байж болно шүү дээ. Энэ мэтээр бид тухайн газрын түүхийг ашиглан хэсэгхэн зуур амьдралаас тасрам сайхан мөчүүдийг өөрсдөдөө бүтээж болдог.

Байгаль бол эмчилгээ

Ажил, амьдралын ачааллаас түр зуур амсхийхэд байгальтай ойр байх явдал чухал. Шелдоны хэлж байгаагаар "Өнөөдөр жуулчид өөрсдийн бүхий л мэдрэхүйгээр тухайн аялж байгаа бүс нутагтайгаа холбогдохыг хүсэж байна. Тэд байгалийн сайхныг мэдрүүлэх орчныг эрэлхийлдэг. Словенид байдаг зоогийн газарт ширээнүүд дээр нь захиалсан хоолтойгоо хольж идэх ногоонуудыг тарьсан байдаг бөгөөд та хүссэн хэмжээгээрээ идэж болно.

Онгон зэлүүд газар бол өдөр тутмын амьдралаас амсхийх арга

Shinta Mani Wild амралтын газрын баар нь дээвэртэй боловч ханагүй. Нэг талын хана нь байгалийн хад чулуунаас бүрддэг. Энэхүү амралтын газар Зүүн өмнөд Азийн хамгийн сүүлчийн ширэнгэн ойд байрладаг бөгөөд зочдыг байгалийн сайханд бүрэн автуулдаг. Бенслигээс нэгэн удаа амьдралаас тасрах хамгийн шилдэг арга юу вэ гэж асуухад тэрээр "Онгон зэлүүд газар бол миний хувьд өдөр тутмын амьдралаас амсхийх шилдэг арга мөн" гэж хариулж байв.

Тэрээр номдоо Shinta Mani Wild-г юу сонирхол татахуйц болгодгийг дурдахдаа “Oй модны чимээ, аянгын нүргээн, хурдан урсах хүрхрээнээс авхуулаад тайван шувуудын жиргээ хүртэл багтдаг гэжээ. Шелдон эгч мөн “тайван хэмнэлтэй дуу чимээ тэр дундаа далайн түрлэг, голын урсгал зэрэг нь эрүүл мэндэд сайн” гэж хэлсэн.

Shinta Mani Wild амралтын газрын баар
Shinta Mani Wild амралтын газрын баар

Shinta Mani Wild майхан хэлбэртэй зоогийн газар яг л хүний хөл хүрэх аргагүй ширэнгийн дунд тэнгэрээс унаад ирсэн гэмээр харагддаг. Дотоод заслаа максималист, анхаарал татахуйц өвөрмөц хэв маягаар бүрдүүлжээ. Амттай зоог барьсны дараа уулга алдмаар үзэсгэлэнтэй ширэнгэн ойг ажиглангаа хэвтэж болох тухтай орнууд таныг хүлээж байдаг.

Өндөр хөгжилтэй орнуудын иргэдэд тулгардаг нэг асуудал бол хэт ачаалалтай хотын амьдрал юм. Байгаль, эзгүй хээрийг, адал явдлыг мөрөөдсөн өндөр хөгжилтэй орны жуулчид дэлхийгээр нэг хэрэн хэсэж байна. Монголчууд бидний хувьд дээрхтэй адил үнэтэй аялалд явах бололцоо хомс байдаг. Гэхдээ байгалийн сайхныг мэдрүүлэх үзэсгэлэнтэй газрууд манай орны өнцөг булан бүрд бий. Гагцхүү эрэл хайгуулч, бүтээлч сэтгэлгээ байхад энгийн нэг голын эргийг цагийг зугаатай өнгөрүүлж болох газар болгон хувиргах боломжтой.

Онгон зэрлэг байгаль руу
Онгон зэрлэг байгаль руу
Өдөр тутмын амьдралаас хэсэгхэн зуур амсхийх тухай
Into the wild: Онгон зэрлэг байгаль руу

Жишээ нь, тэрэлж рүү архидах гэж явахын оронд хүн бүр очоод байдаггүй хотоос зайдуу, байгаль сайтай газрын ууланд авирч, усанд шумбаж, уулын ам, голын эрэг, хадны завсар бүрийг сонирхож, буцаад хүүхэд болсон мэт адал явдал хайн тэнүүчилж болно. Мөн багахан хэмжээний хуримтлал үүсгээд Монголдоо дээрх шиг таатай сайхан интерьер бүрдүүлсэн амралтын газар гэр бүл, амраг хайрттайгаа амьдралаас хэсэгхэн зуур тасарч болно. Зарим хүнд иймэрхүү аялал, зугаалга хэрэггүй мэт санагддаг ч амьдралын хамгийн амттай дурсамжууд энэ үед л бүрэлдэж байдаг билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn