Бүтэлгүйтэл амжилтын хэмжүүр байж чадах уу?

Зарим намтар, хувь хүний хөгжлийн тухай өгүүлэх бүтээлүүдэд алдаа дутагдлын тухай бичихээс зайлсхийдэг. Тэгвэл алдаа дутагдал өөрөө амжилт байх бололцоотой юу?
Бүтэлгүйтэл амжилтын хэмжүүр байж чадах уу?

Сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа “start up” компаниудын уриа үгнүүдийг ерөнхийлбөл “алдахаас бүү ай, алдаж сур” гэсэн санаа гардаг. Энэ санаа дан ганц бизнес эрхлэгчдийн уриа болоод зогссонгүй орчин үеийн уран зохиолд ч өөрийн нөлөөгөө үзүүлж байна. Элизабет Дэй "How to Fail: Everything I’ve Ever Learned from Things Going Wrong" хэмээх намтарчилсан номдоо бүх зүйл буруугаар эргэвэл юу болдог, бүтэлгүйтэл нь бидэнд ямар ашиг тустай байж болохыг гашуун бөгөөд хөгжилтэй байдлаар судалжээ.

Тэрээр “Би үнэхээр аз завшаантай, гайхалтай амьдралтай хүн. Гэхдээ энэ нь миний амьдралд хэцүү цаг үе байгаагүй гэсэн үг биш. Гэр бүл салалт, зулбалт гэх мэт үнэхээр хэцүү цаг мөч, бүтэлгүйтлүүд миний амьдралд бий" гэжээ. Энэхүү ном нь түүний дурсамжийн нэг хэсэг бөгөөд болзоо, нөхөрлөл, ажил, спорт, гэр бүл, сэтгэл хөдлөл зэрэг сэдвүүдийг багтаасан байна.

Эртний Грекийн домогт гардаг Икарус наранд хэт ойр ниссэн нь аймшигтай үр дагаварт хүргэдэг.
Эртний Грекийн домогт гардаг Икарус наранд хэт ойр ниссэн нь аймшигтай үр дагаварт хүргэдэг.

Номын гол агуулга нь бид алдаанаасаа суралцаж чадна гэсэн үг юм бол түүний бодлоор бүтэлгүйтэл нь үргэлж сайн зүйл гэж үү? Тэрээр ийм асуултад хариулахдаа "Би энэ талаар хэт туйлшрахыг дэмждэггүй. Хүүхэдтэй болж чадахгүй болсон минь тун харамсалтай. Гэхдээ би энэ бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн"

Бүх зүйл болж байгаа мэт санагдахаас илүү бүтэлгүйтэл намайг илүү хөгжүүлсэн - Элизабет Дэй

Дэй тус номдоо "Амьдралд уйтгар гуниг сайн багш болох үе байдаг. Аливаа зүйлийг үргэлж өөр талаас нь харж байх хэрэгтэй. Амьдрал бол болж буй бүхний нэгдэл учир үргэлж сайхан амьдрах аргагүй. Бүх зүйл болж байгаа мэт санагдахаасаа илүү бүтэлгүйтэл намайг хөгжүүлсэн. Хямрал, сүйрлээс ч хүртэл заримдаа шийдэл, аврал гарч ирэх бололцоотой" гэжээ.

Бүх зүйл болж байгаа мэт санагдахаас илүү бүтэлгүйтэл намайг илүү хөгжүүлсэн - Элизабет Дэй
Бүх зүйл болж байгаа мэт санагдахаас илүү бүтэлгүйтэл намайг илүү хөгжүүлсэн - Элизабет Дэй

Зохиолч, академич Пол Доланынхаар бүтэлгүйтэл бол нэг төрлийн "моод" юм. Тэрээр BBC Culture-д өгсөн ярилцлагадаа “Бүтэлгүйтэл бол амжилт мөн. Амжилтын түлхүүр бол бүтэлгүйтэл гэж хүмүүс ярьдаг. Би үүнд эргэлзэж байна. Бүх зүйлийг төгс төгөлдөр байлгах гэсэн хандлага нэмэгдэж байгааг бид өөрсдийн амьдрал дээрээс харж болно.

Орчин үеийн утгаар бүтэлгүйтэл бол үнэн хэрэгтээ төгс бус зүйлийг төгс төгөлдөр болгоход тулгарч байгаа саад, сорилт гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, алдаа бол илүү төгс болгох арга гэж хүмүүс ойлгочихсон”

Гэрлэлт хүн бүрд аз жаргал авчирдаггүй.
Гэрлэлт хүн бүрд аз жаргал авчирдаггүй.

Тэрээр үргэлжлүүлэн “Бид амжилт болон төгс төгөлдөр амьдралын тухай өгүүлэх үлгэрээс сэрэх цаг болсон. Хүмүүс амьдралаа үлгэр шиг байлгахыг хүсдэг ч ийм байх бололцоо маш хязгаарлагдмал. Жишээ нь, хоёр хос 15 жилийн дараа гэрлэлтээ цуцлуулжээ гэж бодъё. Бид үүнийг бүтэлгүйтэл гэж хардаг ч тийм биш ээ.

Ямар ч асуудлаас болж салсан бай өнгөрсөн хугацаанд тэд нэгнийгээ хайрлаж, цагийг хамтдаа сайхан өнгөрөөж байсан шүү дээ. Хэрэв бид салалтыг бүтэлгүйтэл гэж харвал энэ сайхан мөчүүдээ алдаа гэж харахад хүрдэг. Гэтэл сайнтай муутай дурсамж бол алдаа биш ээ. Амжилтыг үүрд үргэлжлүүлэх аргагүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй"

Эртний грекийн эмгэнэлт жүжигт  дүрийн алдаа дутагдал маш чухал байдаг.
Эртний грекийн эмгэнэлт жүжигт дүрийн алдаа дутагдал маш чухал байдаг.

Сүүлд бичсэн " Happily Ever After: Escaping the Myth of the Perfect Life" номдоо Долан бидний аз жаргалын эх сурвалжуудын тухай зарим “домгийг” судалж, аз жаргалд хүрэх өөр арга замууд байж болно гэж нотолсон байдаг. Долан гэрлэлт, их сургууль, хүүхэдтэй болох зэрэг амжилтуудыг эргэлзээнд оруулан шүүмжилсэн байна.

Тэрээр статистикийн мэдээгээр гэрлээгүй, хүүхэдгүй эмэгтэйчүүд хүн амын хамгийн аз жаргалтай дэд бүлэг байдаг гэдгийг онцлоод амжилтыг хэмждэг уламжлалт хандлага нь аз жаргалтай ямар ч хамааралгүй болсон. "Төгс амьдрал" гэсэн хийсвэр төсөөллөөсөө өөрсдийгөө чөлөөлж чадвал хүн бүр өөрийнхөө хүссэн үнэ цэнтэй амьдралыг бүтээж чадна гэжээ.

"Төгс амьдрал" гэсэн хийсвэр төсөөллөөсөө өөрсдийгөө чөлөөлөх хэрэгтэй 
- Пол Долан
"Төгс амьдрал" гэсэн хийсвэр төсөөллөөсөө өөрсдийгөө чөлөөлөх хэрэгтэй - Пол Долан

Өөрөөр хэлбэл, хэрэв та бүтэлгүйтлийг даван туулж чадвал энэ нь амжилтад хүрэх өөр нэг саад болно гэсэн санаа юм. Олонх маань саад бэрхшээлийг даван туулахыг сурталчилдаг үлгэрт дуртай. Үлгэрээс амжилт бол хамгийн чухал зүйл гэдгийг ойлгож, үүндээ баясдаг. Амжилт ямар их үнэ цэнээр олдсонд баясаж байгаа болохоос бүтэлгүйтсэндээ баясдаггүй.

Төгс биш эмэгтэйг хэн хайрлах юм бэ?

Midult болон I’m Absolutely Fine: A Manual for Imperfect Women номын зохиолч Эмили МакМикан, Аннабель Ривкин нар ч мөн бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, тус бүтээлдээ “төгс байдлын хөөсийг хагалахыг” зорьжээ. Зар сурталчилгаа, сошиал медиа дахь “төгс төгөлдөр” эмэгтэйн дүр төрхөөс илүү тэд насанд хүрсэн “энгийн” эмэгтэйчүүдийн бодит амьдралыг харуулж, үүнд чиглүүлэхийг хичээсэн байна.

Бид өөрсдийгөө бусадтай үргэлж харьцуулдаг. Гэтэл харьцуулах тусам бид аз жаргалгүй болдог. Харьцуулах бус тухайн хүн эсвэл нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж авах нь аз жаргалыг мэдрэх анхны алхам ажээ.

Хэн төгс биш эмэгтэйг хайрлах юм бэ?
Хэн төгс биш эмэгтэйг хайрлах юм бэ?
Алдаа дутагдалд орших гоо сайхан

Бэрхшээлийг даван туулах тухай санаа нь тийм ч орчин үеийнх биш гэдгийг бид эртний грекийн эмгэнэлт жүжгээс эхлээд Шекспирийн эмгэнэлт баатрууд, Теннесси Уильямсын бүдэг бадаг дүрүүдээс төвөггүй мэдэж болно. Дүрүүдийн гаргаж байгаа алдаа дутагдал зохиолыг илүү сонирхолтой, утга учиртай, үнэмшилтэй болгодог. Эмгэнэлт бүтэлгүйтлүүдээс л бид гоо сайхныг олж мэдэрдэг. Мөн бүтэлгүйтэл нь хошин шогийн хувьд ч үржил шимтэй хөрс болдог. Алдаа дутагдал гаргадаггүй хошин шог, элэглэл шиг уйтгартай үзвэр байхгүй билээ.

Шекспирийн Гамлет бол бүтэлгүйтлийн тухай  өгүүлэх гайхалтай бүтээл юм.
Шекспирийн Гамлет бол бүтэлгүйтлийн тухай өгүүлэх гайхалтай бүтээл юм.
Мөнхийн шийтгэл

Жишээ нь, Сизифийн домог бол бурхдыг үл тоомсорлосон залуугийн эмгэнэлт бүтэлгүйтлийн түүх юм. Түүний домог хэд хэдэн хувилбартай боловч шийтгэл нь нэг ижил байдаг. Тэрээр бурхдын нууцыг задруулсан хэргийнхээ төлөө шийтгэгддэг. Сизиф бас Үхлийг өөрийг нь дөнгөлж ертөнцийн жамыг өөрчилсөн бөгөөд эрлэгийн эзэн Плутон тамд хэн ч ирэхгүй байгаад хилэгнэн, дайны бурхан Марсыг Сизиф рүү илгээн үхлийг суллуулсан ажээ.

Өөр нэг хувилбарт Сизиф үхэхээ урьдчилан мэдээд эхнэрийнхээ хайр сэтгэлийг сорихоор шийдэж үхсэн хойно нь хүүрийг нь оршуулалгүй олны холд хая гэж хүсжээ. Сифиз удалгүй үхэж тамд очдог. Эхнэр нь түүний цогцсыг олны газар ил хаясанд тэрээр ихэд зэвүүцэж, амьдын ертөнц рүү буцахыг хүсэв. Сизиф Плутон бурхнаас хүний ертөнцийг очихыг зөвшөөрүүлжээ.

Харин дэлхийг дахин харж, нар, ус, хад чулуу, тэнгис далайн дулаан зөөлнийг мэдэрсэн түүнд там руу буцах хүсэл төрсөнгүй. Бурхдын сануулга, анхааруулгыг үл тоосныхоо төлөө тэрээр шийтгэгддэг. Аль ч хувилбар нь байсан тэрээр бул хар үхэр чулууг уулын орой руу гаргаад буцаан унагах ажлыг үүрд мөнх хийхээр шийтгэгддэг.

Сизифийн амьдралд амжилттай зүйл нэг ч байхгүй, мөнхийн шийтгэлийг амссаар төгсөж байгаа мэт боловч тэрээр ингэж шийтгэгдсэндээ гуниглаж, сэтгэл санаагаар унах бус харин ч тус ажлыг аз жаргалтайгаар гүйцэтгэдэг.

Алдаа дутагдал нь түүнийг Сизиф болгодог. Тэрээр өөрийнхөө бүтэлгүйтлийн хариуцлагыг олон үггүй үүрч, хийсэн сонголтдоо эзэн болдог. Сизиф нэг үйлдлээ дахин дахин хийж байгаа нь нэг талаараа бидний өдөр тутмын амьдрал яг л ийм давталтуудаас тогтдог болохыг харуулдаг.

Өглөө босно. Ажилдаа явна. Гэртээ ирнэ. Энэ бүхнийг дараагийн өдөр нь дахин давтана. Яг л бурхдад шийтгүүлсэн Сизифтэй адил. Биднээс ялгаатай нь Сизиф бурхдыг хараах бус өөрийн хийх ёстой ажлыг зүрх сэтгэлээсээ таашаан хийдэг. Учир нь бурхдын нүдээр тэрээр мөнхийн шийтгэлд унасан боловч Сизифийн нүдээр хийсэн сонголтууд нь алдаа биш.

Теннесси Уильямсын "Хүсэл тэмүүлэл нэртэй трамвай" жүжиг нь бүтэлгүйтэл, төгс бус байдлын сонгодог дүрслэл бөгөөд 1951 онд кинотой болжээ.
Теннесси Уильямсын "Хүсэл тэмүүлэл нэртэй трамвай" жүжиг нь бүтэлгүйтэл, төгс бус байдлын сонгодог дүрслэл бөгөөд 1951 онд кинотой болжээ.

Олонх маань өдөр тутмын амьдралаасаа зугтааж, илүү утга учиртай амьдрахыг хүсдэг. “Илүү” утга учир, “илүү” амжилт гэдэг байнга өөрчлөгдөж байдаг хийсвэр ойлголтууд гэдгийг мартаж болохгүй. Бусдын хүсэлд нийцэх гэж хичээж, нэг ч алдаа гаргаж үзээгүй хүн яавч Сизифээс илүү аз жаргалтай байж чадахгүй.

Биднийг бусдаас ялгадаг зүйл бол алдаа дутагдлаар дүүрэн амьдралын түүх маань байдаг. Бусдын харцнаас эмээлгүй утга учиртай амьдрахын тулд алдаа гаргах, бүтэлгүйтэх хэрэгтэй болдог. Тэр бүтэлгүйтлээс бид аз жаргалаа олдог.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn