Сарын тэмдэг сэтгэл зүйд нөлөөлөх нь

Сарын тэмдэг ирэх үеэр сэтгэл санаа тавгүйрхэж, их юм бодож, идэх хүсэл нэмэгдэж эсвэл буурч, өөрийгөө дутуу үнэлж, огцом ууртай болдог нь эмэгтэй хүн бүрд илэрдэг шинж тэмдэг болов уу. Тэгвэл чухам юунаас болж сарын тэмдэг, сэтгэл зүй, бодол санаанд ингэтлээ нөлөөлдөг юм бол?
Сарын тэмдэг сэтгэл зүйд нөлөөлөх нь

Сарын тэмдэг сэтгэл зүйд нөлөөлөхийн учир:

Сарын тэмдэг ирэх үеэр сэтгэл зүйн тогтвортой байдал өөрчлөгдөж, бие махбодын шинж тэмдэг илрэх нь дааврын түвшин хэлбэлздэгтэй холбоотой байна. Сарын тэмдгийн мөчлөгийн үед эстроген болон прогестрон хэмээх даавруудын түвшин хэлбэлздэг. Тус даавруудын түвшин ихээр хэлбэлзэх нь эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд нөлөөлөх хүчин зүйл болдог байна.

Эстроген гэж юу вэ ?

Эмэгтэй хүний биед эстроген нь нөхөн үржихүйн болон бидний бэлгийн дур хүслийг өдөөх, бэлгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг даавар юм. Гурван төрлийн эстроген даавар бий.

Эстрон: Цэвэршилтийн дараа биед нийлэгждэг даавар.

Эстрадиол: Эстрогений үндсэн хэлбэр бөгөөд эмэгтэй хүнд нөхөн үржихүйн насанд түлхүү нийлэгждэг байна. Эстрадиол их хэмжээгээр ялгарах нь батга гарах, бэлгийн дур хүсэл буурах, ясны сийрэгжилт болон сэтгэл гутрал үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Харин хэт их хэмжээгээр ялгарахад умайн болон хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн бага хэмжээтэй байх нь жин нэмэгдэх болон зүрх судасны өвчлөлийн шалтгаан болдог байна.

Эстриол: Эстриолын түвшин жирэмсний үед нэмэгдэх ба умайг тэтгэх, төрөлтөнд бэлтгэх үүрэгтэй. Төрөхийн өмнөх үед хамгийн оргил үедээ хүрдэг.

Эстрогений тогтвортой байдал алдагдсанаар:

  • Хэвийн бус сарын тэмдэг эсвэл сарын тэмдэг ирэхгүй байх

  • Сарын тэмдэг хэт их эсвэл бага ирэх

  • Сэтгэлзүйн өөрчлөлт болон нойрны хямрал

  • Жин нэмэх, ялангуяа бугуй, ташаа, гуя хэсгээр таргалах

  • Бэлгийн дур хүсэл буурах

  • Үтрээ хуурайших болон хатангирших

  • Ядарч сульдах

  • Сэтгэл гутрал, сэтгэл зовнилын шинжүүд илрэх зэрэг өөрчлөлтөд нөлөөлдөг.

Эстроген агуулагддаг хүнс:

  • Шар буурцаг болон шар буурцгийн уураг агуулдаг хүнс

  • Жимс, жимсгэнэ

  • Үр тариа болон

  • Самар...

Прогестерон гэж юу вэ ?

Прогестерон нь сар бүр өндгөн эс ялгарах үед өндгөвчинд нийлэгждэг эмэгтэй бэлгийн даавар. Биеийн юмны мөчлөг болон жирэмслэлт хэвийн явагдахад оролцдог нэн чухал үүрэгтэй даавар юм. Эдгээрээс гадна прогестероны гол үүрэг нь умайн орчинг жирэмслэлтэд бэлтгэдэг. Сар бүр өндгөн эс ялгарсны дараа прогестерон нь өндгөн эсийг үр тогтоход бэлэн болгохын тулд умайн ханыг зузааруулж өгдөг. Хэрэв умайн хана хангалттай зузаан биш бол үр тогтсон өндгөн эс тогтдоггүй. Өндгөн эс үр тогтоогүй бол прогестероны хэмжээ буурч, биеийн юмны мөчлөг хэвийн байдлаар үргэлжилнэ.

Прогестероны хэмжээ...

Сар бүр өндгөн эс ялгарах бүрд прогестероны хэмжээ өсөх ёстой. Жирэмсэн биш эмэгтэйчүүдэд прогестероны хэмжээ бага байх нь умайн цус алдалтын шалтгаан болдог. Биеийн юмны мөчлөг алдагдах, эсвэл бүр үзэгдэхгүй байх нь өндгөвчний үйл ажиллагаа саатах, прогестероны хэмжээ буурсантай холбоотой байдаг. Прогестерон хэт бага эсвэл байхгүй байх үед эстроген дааврын хэмжээ ихсэж бусад дааврыг дарангуйлж эхэлдэг. Ингэснээр дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд:

  • Жин нэмэх

  • Бэлгийн дур хүсэл буурах, стресст амархан өртөх, сэтгэл санаа тогтворгүй болох

  • Биеийн юмны мөчлөг өөрчлөгдөх, цус алдах, биеийн юмны өмнөх хам шинж

  • Хөх хөндүүрлэх, уйланхай бий болох...

Прогестероныг ихэсгэх энгийн арга:

  • Витамин В, С хэрэглэх. Энэ нь прогестероны хэмжээг тэнцвэржүүлдэг

  • Цинк агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх

  • Стресстэй үед кортизол давамгайлдаг, ингэснээр прогестероны хэмжээ буурдаг. Иймд стрессээс аль болох зайлсхийх

Бусад шалтгаан болоод урьдчилан сэргийлэх арга зам:

Даавраас гадна амьдралын хэв маяг, хэрэгцээт витамин, амин дэм, эрдэс бодисын дутагдал, хоол хүнс, орчны бусад хүчин зүйлийн нөлөөгөөр сарын тэмдгийн үед стрессдэх, сэтгэл санаагаар унахад нөлөөлдөг байна. Сарын тэмдгийн үеийн сэтгэл санааны хямралаас сэргийлэхийн тулд шим тэжээлээр баялаг эрүүл хоол хүнс тэр дундаа жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэж, хөнгөн дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, зөв цагтаа хэрэгтэй хэмжээний нойроо авч, хэт их ажил, амьдралын ачаалалд дарагдалгүй төлөвлөгөөтэй зохицуулалттай байж, биеийн шингэнээ алдалгүй жиндээ тохирох хэмжээний ус ууж өөртөө анхаарал тавьж өөрийгөө хайрлах нь хамгийн энгийн арга юм.

Та өөрийн жингээ 40-өөр үржүүлээд өдөрт уух усны хэмжээгээ тооцоолоорой. Жишээ нь, Би 58 кг жинтэй. Тэгэхээр 58*40=2320 Би өдөрт доод тал нь 2 литр 320 гр ус ууж биед хэрэгцээт шингэнээ бүрэн авах нь байна.

Эх сурвалж: Physio, Оношмед лаборатори

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn