Аз жаргалын тухай эндүүрэл: Гоё биетэй болбол аз жаргалтай болох уу?

Энэхүү цуврал нийтлэлдээ биеийн төгс галбирыг онцолж байна. Гоё биетэй болбол үнэхээр аз жаргалтай болдог эсэх тухай статистик, үзэл бодол, хариултыг хүргэе.
Аз жаргалын тухай эндүүрэл: Гоё биетэй болбол аз жаргалтай болох уу?
thehungryjpeg.com

СТАТИСТИК

Биеийн жингээ хасвал зүрх судас, бодисын солилцооны үзүүлэлт болон сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлт орохыг тодорхойлохоор 1979 хүнийг Илүүдэл жинтэй, хэт таргалалттай насанд хүрэгчдийн жингээ хассаны дараах сэтгэлзүйн өөрчлөлтүүд судалгаанд хамруулжээ. Судалгааны эхэн үед оролцогчдын сэтгэл гутралын түвшин (CES-D), сайн сайхан байдлын түвшин (SWLS) зэрэг үзүүлэлтийг тодорхойлж, эдгээр нь жингээ хассан, нэмсэн ба жингээ барьсан бүлэг тус бүрийн хувьд 4 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг тооцоолжээ. Жингээ хассан оролцогчид илүү аз жаргалтай болсон байх даа…

Эх сурвалж: Jackson SE, Steptoe A, Beeken RJ, Kivimaki M, Wardle J (2014) Psychological Changes following Weight Loss in Overweight and Obese Adults: A Prospective Cohort Study. PLoS ONE 9(8): e104552. doi:10.1371/journal.pone.0104552

Хачирхалтай нь хамгийн их сэтгэл гутралд өртсөн бүлэг бол “жингээ хасагчид” байжээ. Судалгааны эхэнд тэдний 6 гаруй хувь нь сэтгэл гутралд өртсөн байсан бол төгсгөлд 24% болтлоо өссөн аж. Сайн сайхан байдлын түвшний хувьд жингээ хассан бүлгийнх хамгийн ихээр буурсан байв.

Судалгааны үр дүнд жингээ хасах нь зүрх судас, бодисын солилцооны үзүүлэлтэд эергээр нөлөөлөх ч сэтгэл зүйн хувьд ач тусгүйг онцолжээ.

ҮЗЭЛ БОДОЛ

Аз жаргал бол хайр дурлал, гоо бие, мөнгө, эд хөрөнгөөс бус өөрөөс тань эхтэй зүйл гэдэг. “Намайг энэ хүн, энэ орчин л аз жаргалгүй болгоод байна, эндээс холдчих юм бол амар сайхандаа жаргана” гэж бодовч өөр нөхцөлд очсон ч сэтгэл ханамжгүй хэвээр байх нь бий. Яагаад гэвэл гадаад орчин өөрчлөгдсөн ч дотоод хүн хэвээр байгаа учраас тэр. Сургуулиа төгсөөд, мөрөөдлийн ажилдаа ороод, мөнгөтэй, машинтай, байртай болоод, гоё биетэй болсны дараа аз жаргалтай болно гэх мэтээр бүү хойш нь тавиарай.

“…-вал аз жаргалтай болно” бус “Би аз жаргалтай байснаараа …-на” гэж томьёогоо өөрчлөөд үзвэл ямар вэ?

XX зууны “будда” гэгддэг Ошо багшийн хэлсэн “Өөрийгөө хүлээн зөвшөөр. Тэр цагаас эхлэн чи үзэсгэлэнтэй болох болно” гэх үгийг уншаад бодож үзсэн юм. Ер нь “хөөрхөн”, “гоё бие” гэдгийг хэн тодорхойлсон юм бэ? Заавал яагаад бүлтгэр нүдтэй, өргөн тод хөмсөгтэй, өөгүй арьстай байхаараа хөөрхөн гэгдэж, эмэгтэйчүүдийн хувьд 90:60:90, эрэгтэйчүүдийн хувьд булчинлаг байхаараа гоё биетэй гэх ёстой гэж? Хэн бидэнд ийм төсөөллийг бий болгов? Зар сурталчилгаа, олон нийтийн сүлжээ юу? Миний хувьд хөөрхөн, тарган эсвэл туранхай гэж харагдаж байгаа нь бусдад өөр байж болно. Өөрөөр хэлбэл, хөөрхөн, гоё, тарган, туранхай гэдэг нь субьектив ойлголт юм.

“Би бол энэ дэлхий дээр ганцхан хувь төрсөн онцгой нэгэн. Бусдын “хөөрхөн, сайхан” гэж тодорхойлсноор өөрийгөө бусадтай адил болгохоор хөмсгөө шивүүлж, хиймэл сормуус хийлгэж, нүүрээ айхтар будах огт шаардлагагүй юм шүү” хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрсөн юм.

Хайрын тухай бүгд” номд дурдсан өөрийгөө хайрлах тухай гайхалтай эшлэлээр энэхүү нийтлэлээ төгсгөе. Өөртөө хайртай хүн л бие болоод сэтгэл зүйн эрүүл мэнддээ сайн бүхнийг сонгож, энэ нь эцэстээ сайн сайхан байдлыг авчирдаг гэж боддог. Туранхай атлаа бие болоод сэтгэл зүйн эрүүл мэнд нь тааруу хүмүүс ч байдаг. Тарган, туранхайдаа бус гол нь эрүүл байх нь чухал.

Өөрийгөө хайрлах хамгийн сайн арга зам бол бусдаас авахыг хүсдэг хайраа өөртөө өгөх юм. Дөч гарсан үеийн биеийн галбир маань муухай санагдаж, өөрийгөө хэтэрхий тарган, хэтэрхий ийм, тийм гэж боддог байсан үе бий. Гэсэн ч намайг байгаагаар минь хайрлаж чадах хүнтэй учрахыг мөрөөддөг байлаа. Өөртөө өгөхөөс ч татгалзаж байсан хүлээн зөвшөөрөл, хүндэтгэлийг өөр хэн нэгнээс авахыг мөрөөдөх нь тэнэг хэрэг биш гэж үү. “Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн хэнийг ч хайрлаж чадахгүй” гэсэн үг утга учиртай болсон мөч байв. Нэмж хэлэхэд “Өөртөө өгдөггүй хайрыг бусдаас авна гэж бүү горьд.

ХАРИУЛТ

“…-вал аз жаргалтай болно” хэмээн аз жаргалд ямар нөхцөл тавьж байна вэ? Жагсаан бичээрэй. Аз жаргалын томьёогоо өөрчилж “Би аз жаргалтай, өөртөө хайртай байснаараа …-на” болгоорой.

Бусдын “хөөрхөн”, “гоё сайхан” гэж тодорхойлсноор өөрийгөө хэрхэн өөрчлөхийг хүсэж байна вэ? Жагсаан бичээд энэ нь танд л заяагдсан цор ганц зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn