Өөрийгөө хэрхэн "зарах" вэ?

Жижиг бизнес эрхлэгч болон бизнес хоёр бол нэг зүйл юм. Өөрөөр хэлбэл та бизнесийнхээ маркетингийг хийнэ гэдэг нь өөрийнхөө маркетингийг хийнэ гэсэн үг. Энэ бол сонсоход амархан мэт санагдах ч багагүй ярвигтай асуудал ажээ.
Өөрийгөө хэрхэн "зарах" вэ?
Pixabay

Зарим хүмүүс бусадтай ярихдаа, ятган үнэмшүүлэхдээ сайн байдаг. Тэд ямар ч арга хэмжээ дээр өөрсдийн түүхийг тун сонирхолтойгоор өгүүлж хүмүүстэй амархан танилцаж чаддаг. Мөн заримдаа хэт түрэмгий занг ч бизнес дээрээ гаргах нь бий. Тэдгээр хүмүүсийн бизнес ч амжилттай яваа мэт. Мэдээж эдгээр зан чанаруудыг сонсоод та “би ингэж чадахгүй ээ” гэж бодож магад. Гэтэл бизнесээ амжилттай явуулахын тулд өөрийгөө тодорхой хэмжээнд заавал "зарж" сурах хэрэгтэй ажээ.

1. Өөртөө итгэлтэй бай

Өөртөө хэт итгэлтэй байдал нь заримдаа бүтэлгүйтэлд хөтөлдөг ч гэсэн энэ нь эрсдэлээсээ илүү их боломжийг хүнд олгодог. Учир нь, өөртөө итгэх итгэлтэй хүн мэргэжлийн харагддаг ба бусад хүмүүст сэтгэл татам байдлыг төрүүлдэг. Тийм учраас бизнес эрхлэгч нар өөртөө итгэлгүй байсан ч итгэлтэй мэт дүр эсгэдэг. “Бүтэх хүртэл нь зүтгэ” гэдэг үг байдаг шүү дээ.

2. Тууштай бай

Таны сонирхож буй үйлчлүүлэгчийг бусад хүмүүс ч гэсэн адилхан сонирхож байгаа гэдгийг ойлго. Бусад өрсөлдөгч нараасаа таны ялгарч чадах нэг зүйл бол тууштай байх. Жишээ нь, үйлчлүүлэгч рүүгээ цахим шуудангаа үргэлжлүүлэн илгээ, явуулсан саналынхаа хойноос эргэж холбогд, асууж лавла, хэрэгтэй мэдээллийг байнга өгч бай. Магадгүй тэдгээр хүмүүст таны бүтээгдэхүүн одоо хэрэгтэй биш байж болно, гэхдээ дараа нь тэд таныг эргэн санах л болно.

3. Уйтгартай байж болохгүй

Та дотогшоо хүн байж болно. Үүнд буруу зүйл байхгүй. Гэхдээ энэ нь таныг бусдаас ялгарах боломжгүй болгодог. Хэрвээ та онцгой биш бол өөрийгөө ч, бизнесээ ч зарж чадахгүй. Яагаад гэвэл ийм хүмүүс бусад хүмүүст анзаарагддаггүй. Товчхондоо бусдаас өвөрмөц байх хэрэгтэй, өвөрмөц биш бол уйтгартай байна гэсэн үг.

4. Шийдэл санал болго

Хүмүүсийн хүсдэг хамгийн гол зүйл бол өөрсдийнх нь өмнөөс судлаад асуудлын шийдлийг олох. Тийм ч учраас бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг. Хэрэв шийдэл байхгүй бол таны санал болгож буй зүйл үнэ цэнгүй. Өрсөлдөгчөөсөө илүү шийдлийг хүмүүст санал болго, тэднээс илүү их судалсан, туршлагатай гэдгээ үйлчлүүлэгчдэд харуул. Хүмүүс асуудлыг хэрхэн шийдэж байгааг илүү сонирхдог юм шүү.

5. Туршлагаа харуул

Өмнө нь хийж байсан ажил, төслүүдээ үзүүл. Хүмүүс ихэвчлэн тодорхой, нүдэнд ил зүйлийг харахыг хүсдэг. Таны үйлчлүүлэгч үргэлж тодорхой мэдээлэл авахыг хүсдэг гэдгийг санаж яваарай. Танд тулгарсан асуудал тэр хүмүүст ч гэсэн тулгарсан бол түүнийгээ тайлбарлаж ярь.

6. Биеийн хэл дээрээ анхаар

Биеийн хөдөлгөөн нь тухайн хүнд таны тухай олон зүйлийг хэлж өгдөг. Цэх сууж, харцаараа тэр хүнтэйгээ холбоо тогтоо, энгэртээ гараа зөрүүлж болохгүй, тайван алхаж, ярьж байх үедээ гараа хэт их хөдөлгөх хэрэггүй. Таны биеийн хэл өөрийгөө зарахад тань маш их нөлөөлдөг.

7. Эерэг бай

Сошиал медиа бол гомдлын нүх бөгөөд ямар ч зүйлээс сөрөг талыг олж чаддаг хүмүүсээр дүүрэн байдаг. Тийм учраас бид бүгд өөрсдийнхөө амьдралд эерэг хүмүүсийг оруулахыг хүсдэг. Энгийнээр хэлбэл цэвэр агаар гэсэн үг. Үргэлж инээмсэглэ, байгаа зүйлдээ таларх, дуртай зүйлийнхээ талаар ярилц, үйлчлүүлэгчдээ бүх зүйл сайхан болно гэж хэлээрэй. Эерэг байдал нь өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог. Битгий өрөвдөлтэй юм шиг байгаарай. Эерэг хүмүүс үргэлж илүү их боломжийг олж авдаг.

Эх сурвалж: zenbusiness.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn