Гүн төвлөрч ажиллахад тань туслах дөрвөн алхам

Өдрөөс өдөрт хурдсан өөрчлөгдөж буй энэ ертөнцөд нэг зүйлдээ бүрэн анхаарлаа төвлөрүүлж, өөрийн бүх хүчин чармайлтаа гаргахад бидэнд саад болох хүчин зүйлс маш их болсон билээ. Тэгвэл хэрхэн тухайн нарийн, төвөгтэй ажилд анхаарлаа гүн төвлөрүүлж, үр дүнтэй хийж гүйцэтгэх талаар "Гүн үйл" номын зохиолч Кэл Ньюпортын нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
Гүн төвлөрч ажиллахад тань туслах дөрвөн алхам
Зургийг: Margarida Mouta

Одоо үеийн оюуны хөдөлмөр эрхлэгчид хөдөлмөр эрхлэлтийн түүхэн дэх бусад хөдөлмөрийн ангиудаас харьцангуй "муу" ажиллаж байгаа бөгөөд ихэнх хөдөлмөр эрхлэгчид нарийн төвөгтэй, оюуны чадавх шаардсан хүнд ажил хийхээс илүүтэйгээр маш бага хүчин чармайлт шаардах, хэн ч хийх боломжтой ажлуудыг гүйцэтгэдэг. Жишээлбэл, и-мэйл шалгах, олон нийтийн мэдээлэлтэй харьцах, шивэх гэх мэт. Эдгээр ажил нь хялбар, хурдан гүйцэтгэх боломжтойгоос гадна төдийлөн анхаарал шаардаад байдаггүй билээ. Гэвч энэ төрлийн ажил нь эцсийн дүндээ "хий хоосон" байдаг. Хүн эдгээр амархан давтагдах жижиг жижиг хүчин чармайлтаас жинхэнэ сэтгэл ханамжийг олж авах хэцүү төдийгүй энэ нь ирээдүйн карьерын өсөлт хөгжилд ч хангалттай хэмжээнд нөлөөлж чаддаггүй ажээ.

Ийм учраас өнөө цагт бидний өмнө өөрийн оюун ухаанаа бүрэн дүүрэн ашигласан, нарийн төвөгтэй ажлыг өндөр түвшинд гүйцэтгэхийн тулд энэ төрлийн ажлуудад илүү их цаг зарцуулах шаардлага тулгараад байна. Үүнийг "гүн үйл" хэмээн тодорхойлж болох ба бид гүн төвлөрч ажилласнаар дараах гурван үндсэн ашиг тустай.

  1. Үр дүнд тогтмол өсөлтийг бий болгох;

  2. Үнэ цэнийг нэмэгдүүлэх;

  3. Илүү гүн сэтгэл ханамж (өөрөөр хэлбэл, хүсэл тэмүүлэл) өгөх болно.

"Deep Work" ном
"Deep Work" номГэрэл зургийг: Sunshine Parenting

Гүн төвлөрч ажиллахад тань туслах дөрвөн алхам

1. Бэлтгэх

Хүний тархи яг л машинд бензин хийж ажиллуулдаг шиг тодорхой хэмжээний эрчим хүч шаардаж байдаг. Гэвч бидний тархи эрчим хүч зарцуулахдаа харам тул та гүн төвлөрч ажиллахаасаа өмнө өөрийн бэлтгэлийг сайтар базаасан байх хэрэгтэй. Тухайлбал, зохиолч Кэл Ньюпортын хувьд ажиллах үедээ утас, компьютероо унтрааж, зөвхөн ширээний чийдэнгээ асааж, "бүү саад бол" гэсэн бичиг хаалган дээрээ наадаг ажээ.

2. Тодорхой болгох

Та өөрийн анхаарлаа бүрэн төвлөрүүлсэн байхын тулд "яагаад анхаарлаа төвлөрүүлэх ёстой вэ?" гэсэн асуултад хариулах шаардлагатай. Иймээс өөрийн хийх гэж буй ажлынхаа зорилго, үр дүн, алсын хараа зэргийг нарийн тодорхойлох хэрэгтэй.

Хүн бүр хийх ёстой ажил асар их байдаг учраас та ямар ажилд илүү их анхаарал, энерги зэргээ зарцуулахаа сонгохын тулд энэ алхмыг заавал хийж гүйцэтгээрэй.

3. Үргэлжлүүлэх

Өмнөх алхмын дагуу тодорхой ерөнхий зорилго гаргаж, тодорхойлсны дараа тухайн ажил гацах үед энэ алхам танд туслах болно.

Зохиолч энэ үед тухайн ажлын хаана хамгийн их анхаарах ёстойг болон хаана ямар сайжруулалт шаардлагатай байгааг мэдэх боломжтой гэж дурджээ. Жишээлбэл, математикийн бодлогын нэг үйлдэл дээр гацаж, цааш бодох боломжгүй болсон үед эхнээс нь өмнөхөөсөө илүү анхааралтай бодож, юун дээр алдсанаа хайх шаардлагатай байдаг шүү дээ. Энэ үйлдэл нь хэдэн ч удаа давтагдах боломжтой бөгөөд та өөрийн чадавхаа хэзээ бүрэн дүүрэн ашиглана, хэзээ өөрийгөө илүү их сайжруулна тэр цагт шийдэгдэх болно.

Энэ нь өөрийн чадвараа бүрэн дүүрэн ашиглах болон чадвараа үргэлжлүүлэн сайжруулахад тустай. Хэчнээн хэцүү байсан ч урагшлах хэрэгтэй. Ихэнх оюуны хөдөлмөр эрхлэгчид энэ үеэс зайлсхийхийг илүүд үздэг учир нь тэдний үйлддэг хөнгөн ажлуудад ийм асуудал гарч ирдэггүй аж.

4. Хянах

Гүн анхаарлаа төвлөрүүлэхийн хамгийн сайхан зүйлийн нэг бол сэтгэл ханамж юм. Хүн өөрийн нарийн тодорхойлсон зүйлээр ажлаа эхлүүлж, 1-3 цагийн турш өөрийгөө бүрэн дүүрэн дайчилж дуусгаад амарна. Энэхүү тодорхой байдал нь юунд хэр их цаг зарцуулж байгаагаа хянах боломжийг олгодог.

Зохиолч Кэл Ньюпорт хүнд хэцүү судалгааны төслүүдэд хэр их цаг зарцуулж байгаагаа хянадаг байжээ. Тэрбээр өөрийн хөнгөн ажилд зарцуулж байгаа цаг болон гүн үйлд зарцуулж байгаа цагаа харьцуулахад, үнэн хэрэгтээ хүн хөнгөн ажлыг хийхэд гүн үйлээс илүү их цаг зарцуулсан ч гэлээ тухайн хоёр ажлын үр дүн нь хоорондоо тэнгэр газар шиг байдгийг онцолсон юм. Ингэснээр ямар бага цагт ямар их ажил гүйцэтгэж байгаагаа мэдэх боломжтой байдаг бөгөөд ажлынхаа үнэ цэн, үр дүнг тодорхойлоход илүү хялбар болох аж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn