Бүтээлч сэтгэлгээний ур чадварууд

Та өөрийгөө бүтээлч сэтгэлгээтэй эсвэл хэвшмэл сэтгэлгээтэй гэж тодорхойлдгоос үл хамааран бүтээлч тархи болох "БАРУУН ТАРХИА" хөгжүүлж бүтээлч сэтгэлгээний ур чадварууд эзэмшсэнээр шинийг санаачлах, асуудал шийдэх болон өөрчлөлт шинэчлэлд цоо шинэ өнцгөөс хандаж сурах юм.
Бүтээлч сэтгэлгээний ур чадварууд

Бүтээлч сэтгэлгээ гэж юу вэ?

Бүтээлч сэтгэлгээ гэдэг нь ямар нэг асуудал эсвэл нөхцөл байдалд шинэ сэргэг сэтгэлгээгээр хандаж уламжлалт бус шийдэл гаргах юм. Бүтээлч сэтгэлгээг бүтэцлээгүй буюу брэйнсторминг хийж толгойд орж ирсэн бүх санаагаа буулгах, бүтэцлэсэн буюу латерал сэтгэлгээгээр өдөөж бий болгох боломжтой.

Бүтээлч сэтгэлгээний ур чадваруудыг бүх төрлийн ажил эрхэлдэг хүмүүс эзэмшсэнээр амьдралынхаа бүх цаг мөчид бүтээлч сэтгэхүйгээр хандаж ач тусыг нь хүртэх боломжтой болох юм.

Та өөрийгөө бүтээлч сэтгэлгээтэй эсвэл хэвшмэл сэтгэлгээтэй гэж тодорхойлдгоос үл хамааран бүтээлч тархи болох "БАРУУН ТАРХИА" хөгжүүлж бүтээлч сэтгэлгээний ур чадварууд эзэмшсэнээр шинийг санаачлах, асуудал шийдэх болон өөрчлөлт шинэчлэлд цоо шинэ өнцгөөс хандаж сурах юм.

Бүтээлч байдал гэдэг нь ямар нэг шинэ зүйлийг бүтээж бий болгох чадвар ба тус зүйл нь зураг эсвэл хөгжмийн бүтээл туурвил магадгүй урьд хожид хэний ч сэдэж байгаагүй цоо шинэ санаа ч байж болох юм.

Бүтээлч сэтгэлгээний хэрэгцээ нь бидний тархи байгалиасаа тодорхой төрлийн богино хэмжээний циклд маш хялбар орох буюу нэг төрлийн мэдээлэл, мэдлэг эзэмшиж түүнийгээ дахин дахин давтан хэрэглэдэг ба энэ нь хүн төрөлхтний суралцах процесс юм. Бид хоол идэх бүртээ хутга, сэрээг хэрхэн хэрэглэхэд суралцахад шаардлагагүй байх давуу талыг үүсгэж байгаа ч нөгөө талдаа бид өөрсдийнхөө хийж, харж, ярьж буй зүйлсийнхээ тухай анзаарч бодох чадваргүй болгох маш том сул талыг бий болгож байдаг.

Албан ёсны бүтээлч сэтгэхүй

Мэдээж хэрэг цаг үргэлж бүтээлч сэтгэлгээтэй байх бүрэн боломжтой. Шинэ санааг хялбархан сэдэж тус санаагаараа бусдаас өөр зүйлсийг хялбархан хийж бүтээж буй хүмүүс бидний дунд маш олон байдаг.

Эдгээр хүмүүс үргэлж Яагаад? Яагаад? Яагаад? гэж асууж байдаг хүмүүс юм.

Тэд байгалиасаа асуудлыг шийдэгчид ба шинийг санаачлагчид юм.

Гэсэн ч нөгөө талдаа ихэнх хүмүүс бүтээлч сэтгэхүйг нэлээд хичээл зүтгэл гаргаж байж эзэмшдэг учраас бүтээлч сэтгэхүйгээ цаг үргэлж бус яг хэрэгтэй үед нь ашиглана гэсэн хандлагатай байдаг байна.

Бүтээлч сэтгэлгээний техникүүд

Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж болох хэд хэдэн техникүүд байдаг.

Эдгээрт брэнсторминг, оюун ухааны зураглал гаргаж түүнийгээ тодорхой дүрслэлээр баяжуулах буюу зурах техник гэх мэт багтана.

Сэтгэлгээгээ илүү бүтээлч болгох

Дээр дурдсан албан ёсны бүтээлч сэтгэхүйн боломжуудаас гадна тогтмол хийдэг зүйлс дээрээ үндэслэж өөрийгөө илүү бүтээлч сэтгэдэг нэгэн болгох боломжтой юм.

Эдгээрт:

- Өөрийн нийгэм дэх хүрээллээ тэлж өөр өөр төрлийн хүмүүстэй танилцаж, тэдний тухай илүү их мэддэг болох

Бид нар өөрсдийгөө ихэвчлэн өөрсөдтэйгөө адилхан хүмүүсээр ялангуяа нийгмийн уг гарал ижил хүмүүсээр хүрээлүүлж орших хандлагатай байдаг бөгөөд энэ нөхцөл байдал нь оюун ухааныг улам залхуу болгосоор байдаг.

Ийм ижил хүрээлэлтэй орчинд бидний үзэл бодолд ямар ч маргаангүй нэгэн хэвийн үзэл бодол давамгайлах хандлагатай байдаг.

Харин хэвшмэл хүрээллээсээ гарч шинэ хүмүүстэй буюу өөрсдөөсөө өөр сэтгэхүйтэй хүмүүстэй уулзах нь өөрийн хэвшсэн бодлоосоо гарахад тань бодитоор тусалж чадах юм. Та өөрөө анзаараа ч үгүй байхад сэтгэлгээний тань цар хүрээ тэлэгдэж аливааг маш өөр өнцгөөс харж чаддаг болсон байхаа анзаарах болно.

Энэ нь зөвхөн бүтээлчээр сэтгэж эхлэхийн эхний алхам юм.

- Шинэ боломжуудыг ашиглаж шинэ зүйлсийг турших

Гадаадад амьдарч байсан хүмүүс болон зөвхөн эх орондоо амьдарч байгаа хүмүүсийн дунд бүтээлч сэтгэхүйн нэгэн судалгааг явуулахад гадаадад амьдарч байсан хүмүүс асуудлыг шийдэхдээ илүү бүтээлчээр сэтгэх чадвартай байжээ.

Мэдээж хүн бүрд гадагшаа явж амьдрах боломж гарахгүй байж болох ч үргэлж идэвхтэй байж шинийг эрэлхийлж боломжийг ашиглан урьд хожид туршиж хийж үзэж байгаагүй зүйлсийг туршсаар байхад та өөртөө бүтээлч сэтгэлгээний чухал чадваруудыг эзэмшсэн байх болно.

- Өөртөө бий болгосон хэвшмэл ойлголтуудаасаа татгалзаж хэвшмэл сэтгэлгээнээсээ давж сэтгэхийг өөртөө дадуулах

- Урлаг, театр, хөгжим гэх мэттэй ойр байх

Театрт очиж концерт, үзвэр үзэж урлагийн үйл ажиллагаатай ойр байдаг хүмүүс илүү нээлттэй, бүтээлч сэтгэхүйтэй байдаг. Эдгээр урлагийн үйл ажиллагаанууд нь бидэнд аливааг шинэлэг өнцгөөс харах түүнчлэн илүү бүтээлчээр сэтгэх боломжийг олгодог. Мөн бусад хүмүүстэй илүү холбоо тогтоож ерөнхий хандлагаараа амьдралд илүү эелдэг байх боломжийг ч бий болгодог ажээ.

Энэ бүхний эцэст та орчин үед нээлттэй, бүтээлч сэтгэхүйг дадуулж чадсанаар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд аливаа зүйлсийг төвөггүй суралцаж оршин буй цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг өөртөө гарцаагүй олгож чадах юм.

Эх сурвалж: www.skillsyouneed.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn