Ажлын ачааллаа зохицуулахад тус болох цагийн менежментийн 6 зөвлөгөө

Ажил дээрээ өөртөө хангалттай цаг гаргахын тулд цагийн менежментээ зөв хийх шаардлагатай болдог.
Ажлын ачааллаа зохицуулахад тус болох цагийн менежментийн 6 зөвлөгөө
Andrea Piacquadio/Pexels

Хүмүүс бид тархиндаа маш их мэдээллийг хадгалж чаддаг ч, үргэлж бүх зүйлийг санана гэдэг боломжгүй. Дараах зөвлөмжийг ашигласнаар ажлын ачааллаа үр дүнтэй удирдаж, цагийг үр дүнтэй ашиглаж сурах болно.

Календарь ашиглаж сур

Зөвхөн санах ойдоо найдан ажил, амьдралын цагийн хуваариа хянах нь алдаа гаргах гол шалтгаануудын нэг болдог. Цагийн зөв менежментийг хийх хамгийн хялбар, үр дүнтэй арга бол календарь хөтлөх юм. Үүний зорилго нь хурал, ажил, арга хэмжээ, хийх ёстой бүх зүйлээ календарьдаа тэмдэглэнэ гэсэн үг. Аль болох эрт буюу 7 хоног бүрийн эхэнд календарь хөтөлж явах нь хамгийн сайн арга.

И-мэйлүүдээ тус бүрд нь хавтаст хийн ялга

Elfmoondance/Pixabay

Ирсэн бүх и-мэйлээ нэг хавтаст хадгалах нь эмх замбараагүй байдлыг бий болгож, ялангуяа дараа нь чухал шаардлагатай и-мэйлээ хайхад төвөгтэй болгодог. Үүнийг засахын тулд и-мэйлүүдээ хамаарах хавтаснуудад ялгаж хадгалах нь чухал. Жишээ нь, төсөл, компанийн зарлал, шинэчлэлт, багийн гишүүд гэх мэт. Мөн ажилтай холбоотой и-мэйлүүдийг шууд устгах хэрэггүй. Учир нь өнөөдөр тэрхүү и-мэйл хэрэг болохгүй байж болох ч, ирээдүйд хэрэг болно.

Файлын сангаа цэгцэл

И-мэйлийнхээ нэгэн адил файлуудаа хавтас болгон цэгцлэх нь чухал бөгөөд ингэснээр та шаардлагатай зүйлсээ хурдан олох болно. Өөрөөр хэлбэл, танд зориулалтын хавтаст хадгалагдаагүй ямар ч файл байх ёсгүй. "Гэр эмх цэгцтэй бол сэтгэл эмх цэгцтэй" гэдэг үгийг та сонсож байсан уу? Таны дижитал ажлын талбарт ч гэсэн энэ үг мөн адил хамаарна.

Ажлаа хянаж байгаарай

Pexels

Өөрийн гүйцэтгэж буй ажил, багийн гишүүдийн хамтын төсөл гэх мэт ажлын үйл явцаа тогтмол хянаж байхын тулд хүснэгт үүсгэх хэрэгтэй. Microsoft Excel, Google Sheets, Trello гэх мэт программуудыг ашиглаж болно. Гэхдээ эдгээр хүснэгтүүд нь дараах зүйлсийг зайлшгүй багтаасан байх ёстойг анхаараарай.

  • Эцсийн хугацаа

  • Явцын үзүүлэлтүүд

  • Даалгавартай холбоотой зүйлс

Хийх ажлуудаа үр дүнтэйгээр эрэмбэл

Pixabay

Юу хийх ёстойг чинь заах хүн байхгүй бол аль ажил нь бусдаас илүү чухал болохыг өөрөө олж мэд. Энэ ур чадвар нь ихэвчлэн том дүр зургаар харж, ирээдүйн үр дүнг урьдчилан таамаглахыг шаарддаг тул зарим хүмүүст тийм ч амархан санагддаггүй.

Аз болоход үүнийг ялгаж ангилахад тус болох “МоСКов”-ын арга байдаг. Энэхүү арга нь зайлшгүй хийх ёстой, хийх ёстой, хийж болно, хийх шаардлагагүй гэж ангилдаг. Товчхондоо аль ажил нь чухал, аль нь чухал биш болохыг тодорхойлох боломжийг олгодог шаталсан систем юм.

“МоСКов”-ын аргаас гадна “Эйзенхауэрын матриц” нь ажлуудыг яаралтай, чухал, яаралтай биш, чухал биш гэсэн 2х2 сүлжээнд ангилдаг арга байдаг. Хэрэв таны даалгавар “Яаралтай / Чухал” ангилалд орсон бол үүнийг яг одоо хийх хэрэгтэй гэсэн үг. Харин “Яаралтай биш / Чухал биш” ангилалд байгаа бол одоохондоо үүнийг түр хойшлуулж болно.

Дахин давтагддаг ажлуудыг хийхдээ цагаа хэмнэ

Хүмүүс ажил дээрх цагийнхаа 25%-ийг байнга давтагддаг ажилд зарцуулдаг. Энэ бол үр ашиггүй, асар их цаг хугацаа юм. Тиймээс эдгээр ажлуудыг хөнгөвчлөхийн тулд аль болох автоматжуул, эсвэл арга барилаа өөрчилж бага цаг зарцуулахыг хичээ.

Эх сурвалж: makeuseof.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn