Ажил дээрээ “Уучлаарай” гэж хэлэхийн оронд юу гэж хэлбэл илүү дээр вэ?
Kindel Media / Pexels

Ажил дээрээ “Уучлаарай” гэж хэлэхийн оронд юу гэж хэлбэл илүү дээр вэ?

Насанд хүрэгчдийн хувьд албан тушаал ахих тусам төдий чинээ хариуцлага нь нэмэгддэг. Энэ нь өөрийгөө бусдад батлан харуулах боломж, эсвэл бүтэлгүйтэж алдаа гаргах хоёрын аль нэг замыг заавал туулах хэрэг гарна гэсэн үг. Алдаа гарах нь гарцаагүй бөгөөд алдаагаа засах нь чухал. Гэхдээ бид заримдаа ажлын байр дээрээ хэтэрхий их уучлал гуйдаг.

Хэт их уучлалт гуйх нь тийм ч сайн зүйл биш гэдгийг судалгаагаар нотолжээ. Ажлын байрны тодорхойлолт, хүлээгдэж буй ур чадварын хүрээнд биш, эсвэл таны буруугаас биш гэх мэтчилэн таны хяналтаас гадуурх зүйлсийн төлөө шаардлагагүйгээр уучлалт гуйх нь өөртөө итгэлгүй нэгэн гэж ойлгогддог. Энэ нь таны карьерын ахиц дэвшилд тийм ч сайнаар нөлөөлөхгүй л болов уу.

“Уучлаарай, би хоцорчихлоо” гэж хэлэхийн оронд

Уулзалтаас хоцорсон үедээ “Хоцорсонд үнэхээр уучлаарай” гэж бусдын өмнө сул дуугаар гэмшин зогсдог уу. Харин ингэж хэлэхийн оронд “Намайг тэвчээртэй хүлээсэнд баярлалаа” гэж хэлбэл уучлал гуйж байгааг илэрхийлэхээс гадна бусдын өмнө өөрийн байр сууриа хадгалах боломжтой.

“Уучлаарай, би алдаа гаргажээ” гэж хэлэхийн оронд

Алдаагаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйх нь амархан. Гэхдээ "Уучлаарай, би үүнийг үнэхээр будилуулчихлаа" гэсэн үг таныг туршлагагүй мэт харагдуулдаг бол, "Мэдээлэл өгсөнд баярлалаа, би үүнийг хурдан засах болно" гэх мэт илүү баттай үг нь таныг алдаанаасаа суралцаж туршлага хуримтлуулдаг нэгэн гэдгийг илэрхийлдэг.

“Уучлаарай, би илүү сайн хийх болно” гэж хэлэхийн оронд

Хэрэв та бүтээлч санал хүсэлт хүлээн авсан бол өөрийгөө өрөвдөхийн оронд, танд тусалсан тэр хүнд талархах нь зүйтэй. Тиймээс "Уучлаарай, би дараагийн удаа үүнийг илүү сайн хийнэ гэж амлаж байна" гэхийн оронд "Санал хүсэлт өгсөнд баярлалаа, би дараагийн удаа үүнийг хийх болно" гэж хэлээрэй.

“Танд төвөг удсанд уучлаарай” гэж хэлэхийн оронд

Хүмүүсийн яриаг дундуур нь таслах үед уучлаарай гэж хэлэх нь тийм ч зохимжтой биш. “Танд төвөг удаж байгаад уучлаарай” гэхийн оронд “Одоо асуулт асууж болох тохиромжтой цаг мөн болов уу” гэж асуувал илүү тохиромжтой.

Мэдээж олон жилийн турш танд дадал зуршил болчихсон зүйлийг нэг шөнийн дотор өөрчилнө гэдэг боломжгүй. Харилцааны эдгээр хувилбарууд нь таныг өөртөө илүү итгэлтэй болоход тус болж мэргэжлийн түвшинд харагдуулна.

Эх сурвалж: refinery29.com

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn