Дэлгүүрт уурлаж хашхирдаг бяцхануудад ямар арга хэмжээ авах вэ?

Бага насны хүүхэд дэлгүүрт уурлаж хашхирах, уйлах нь асран хамгаалагч нарын дэлгүүр явах ажлыг маш хүнд болгодог үйлдэл билээ. Эцэг эхчүүд аль хэдийн олон зүйлийг туршиж үзсэн байдаг ч эцэстээ дэлгүүр явах, гадуур гарах үедээ ганцаар гарахыг илүүд үздэг болсон байх нь бий. Танд энэ асуудлыг шийдэх өөр аргууд танилцуулъя.
Дэлгүүрт уурлаж хашхирдаг бяцхануудад ямар арга хэмжээ авах вэ?
@talkingtalk.co.za

1. Дэлгүүрт өөрөөр нь алхуул

Хөлд орсон хүүхдүүд тэргэнд суугаад уйддаг. Хэрэв та яарч байгаа л биш бол тэдэнд арай илүү эрх чөлөө өгөхийг яагаад зөвшөөрч болохгүй гэж?

2. Хөгжилтэй бай

Сонин, сэтгүүл дээрээс өдөр тутмын хоол хүнсний хэдэн зураг хайчилж аваад дэлгүүр хэсэх зуураа олоход туслахыг бяцхан хамтрагчаасаа хүс.

3. Битгий санаа зов

Хүүхэд хашхирч эхлэхэд бусад хүмүүс над руу ширтэх нь үнэхээр их дарамттай бөгөөд ичмээр хэрэг. Гэхдээ миний хүүхэд ямар ч хор хөнөөл учруулахгүй гэдгийг мэддэг болохоор би "Хэнд хамаатай юм бэ?" л гэж боддог.

~ Сюзанна. Гурван хүүхдийн ээж, Каллум (9), Киран (5), Рэйчел (2).

4. Аль нэг зүйлийг онцол

Касс болон лангуун дээрх зүйлсийг зааж, хоорондоо ярилцах нь хүүхдийн тань уур уцаарыг багасгахад тустай.

5. Тэднээс тусламж хүс

Бага насны хүүхдүүд уйтгартай үедээ уурлах магадлал өндөр байдаг. Тиймээс та хүүхдээ дэлгүүрээс авах зүйлсээ сонгохдоо тэднээс тусламж хүсээрэй. Энэ энгийн үйлдэл тэднийг идэвхтэй байхад тусална.

6. Төлөвлөгөөгөө тэдэнд хэл

Дэлгүүрт орохоосоо өмнө хүүхэдтэйгээ ярилцаж, юу хайж байгаагаа хэлээрэй. Та тэдэнд сүү, өндөг, талх худалдаж авах хэрэгтэй гэж хэлээд супермаркетад байхдаа юу авснаа, юу авч амжаагүй байгаагаа тэднээр хянуулах боломжтой.

7. Урамшуулал

Сайн зан төлөвтэй байхын тулд гэртээ урамшууллын тогтолцоо үүсгэ. Жишээлбэл, одны хүснэгт хийгээд хүүхдэдээ дэлгүүр хэсэхдээ сайн байвал одтой болно гэхэд л хангалттай.

8. Эерэг бай

Та гадуур явж байхдаа бяцхан үрдээ инээмсэглэл, эсвэл биеэ зөв авч явахад нь урмын үг хэлэхээ битгий мартаарай. Энэ нь тэднийг аз жаргалтай болгож, уур уцаартай мэдрэмжийг дарахад тусална.

9. Тогло

Асуулт асууж, асуулт болгонд нь тохирсон хариулт өгдөг тоглоом тоглох нь таны хүүхдийг завгүй байлгаж, уур хилэнгээс зайлсхийхэд тусална.

Мэргэжлийн хүмүүс юу гэж хэлдэг вэ?

“Хүүхэдтэйгээ дэлгүүр хэсэх нь заримдаа хэцүү байдаг. Таны хүүхэд дэлгүүрт байхдаа уурлаж, та юу хийхээ мэдэхгүй болно. Хүүхдийг чинь хэн ч танаас илүү сайн мэдэхгүй тул та юунаас болж бухимдаж байгааг олж мэдээд, түүнийг зогсоох эсвэл үр дүнтэй шийдвэрлэх боломжтой. Мөн олны дунд эвгүй байдалд орсон ч санаа зовох огт хэрэггүй. Балчир хүүхэд бухимдлаа бие даан шийдвэрлэхэд хэцүү байж болно. Хүүхдээ ядрах, өлсөх, халууцах, даарах зэрэг бухимдуулж мэдэх нийтлэг өдөөгч хүчин зүйлсээс урьдчилан сэргийлээрэй".

~ Кэрол Рамсэй, "NHS Tayside" гэр бүлийн сувилагчийн түншлэлийн (FNP) тэргүүн

Эх сурвалж: parentclub.scot

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn