Таны заавал мэдэх ёстой зүйл - Машины суудлын хоёр цагийн дүрэм

Нярай хүүхдийг удаан хугацаагаар, унтаж байх үед нь машины суудалд суулгахгүй байхыг анхааруулж байна.
Таны заавал мэдэх ёстой зүйл - Машины суудлын хоёр цагийн дүрэм
@familyeducation.com

Автомашины суудлыг хэр удаан хэрэглэх нь хүүхдэд аюулгүй вэ гэсэн асуултад сүүлийн үеийн судалгааны үр дүн "24 цагийн дотор хоёр цагаас хэтрэхгүй байх ёстой" гэж хариулж байна.

ЯАГААД ХОЁР ЦАГИЙН ДҮРМИЙГ МӨРДӨХ ЁСТОЙ ВЭ?

Автомашины суудал нь хүүхэд унтуулах зориулалтгүй гэдгийг хамгийн эхэнд санах учиртай. Хүүхэд хагас босоо байрлалд удаан хугацаагаар байх нь хараахан хөгжиж дуусаагүй нуруунд ачаалал өгч гэмтээх, хүүхдийн уушгинд очих агаарын урсгалыг хязгаарлах эрсдэлтэй бөгөөд нярайн гэнэтийн үхлийн шалтгааны тодорхой хувийг эзэлдэг аж. Хэрэв толгойгоо урагшаа тонгойлгон унтвал эрсдэл улам нэмэгдэнэ.

Хагас босоо байрлалтай суулгадаг хүүхдийн хэрэгслийг зөвхөн толгойгоо хангалттай даадаг болсон үед л ашиглах ёстой.

Нярай хүүхдийг хагас босоо байрлалд (бүүвэйлэгч, машины суудал...) суулгасан тохиолдолд амьсгалын замын асуудал үүсэх магадлалтай. Шинээр төрсөн хүүхдийн толгойгоо өргөх рефлекс нь бүрэн хөгжөөгүй учраас толгой нь доош унжиж, амьсгалын дутагдалд хүрэх аюултай байдаг.

Хүүхдийг аль болох тэгш гадаргуун дээр унтуулах ёстой. Машины суудал хүүхдийг автомашинаар тээвэрлэхэд аюулгүй байлгах зорилготой болохоос унтуулах зориулалттай эд биш. Тиймээс ялангуяа нярай хүүхдийг удаан хугацаагаар, унтаж байх үед нь машины суудалд суулгахгүй байхыг анхааруулж байна.

Төрөөд удаагүй нярай хүүхэд 30 минутаас илүүгүй хугацаанд машин дотор байх боломжтой.

Хөдөлж буй машинд нярай хүүхдийг 40 градусын босоо байрлалтай хэвтүүлэх нь хүүхдийн зүрх болон амьсгалын үйл ажиллагааг эрс нэмэгдүүлж, хүчилтөрөгчийн хангамжийг бууруулдгийг NHS Foundation Trust болон Саутхэмптоны Их Сургуулийн судалгаагаар тогтоожээ.

Гэхдээ энэ нь таныг машины суудал ашиглахаа боль гэсэн үг огтхон ч биш. Тус судалгааг санхүүжүүлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Фрэнсин Бейтс "Зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтэх аюулаас зайлсхийх нь хамгийн чухал бөгөөд нялх болон бага насны хүүхдэд автомашины суудлыг үргэлж ашиглах ёстой. Гэхдээ боломжтой бол хүүхдээ машины суудалд өнгөрөөх хугацааг багасгах хэрэгтэй" хэмээсэн юм.

МАШИНЫ СУУДАЛ ДЭЭР ХҮҮХДИЙГ АЮУЛГҮЙ ТЭЭВЭРЛЭХ ЗӨВЛӨМЖ

  • Олон цагаар суулгах зайлшгүй шаардлага гарвал боломжтой бүх хугацаанд машинаас буулгаж амраах

  • Нас болон биед нь тохирсон суудлыг хэрэглэх

  • Зөв ​​суурилуулсан эсэхийг шалгах

  • Боломжтой бол машины суудалд сууж буй хүүхдийн хажууд том хүн харгалзан явах

  • Зузаан хувцас, малгайг нь заавал тайлах. Суудал хүүхдийн гурван талаас нь хүрэлцэж байгаа учир том хүний мэдэрч байгаагаас илүү халууныг хүүхэд мэдэрдэг төдийгүй илүүдэл дулаанаа толгойгоороо гадагшлуулдаг. Суудлын зөөлөвч, хүүхдийн хувцасны материалаас шалтгаалан хүүхдийн мэдрэх температур нэмэгдэх боломжтойг тооцоолох хэрэгтэй.

  • Хүүхдээ унтуулахын тулд гэртээ хэзээ ч машины суудал ашиглаж болохгүй. Хүүхэд замдаа унтсан үед гэр лүүгээ суудалтай нь зөөж оруулан үргэлжлүүлэн унтуулахын оронд сэрсэн ч хамаагүй орон дээр хэвтүүлээрэй.

Эх сурвалж: baby safe ltd, mother and baby

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn